• Ши Жиньпин өнөөдөр Их-20-ийн удирдагчдын цахим хурлыг даргална

    Хятад улсын дарга Ши Жиньпин 3-р сарын 26-нд Их 20-ийн бүлгийн удирдагчдын шинэ төрлийн коронавирусийн эсрэг арга хэмжээ авах тухай тусгай уулзалтыг даргалахаар болжээ. Өчигдөр Хятадын ГХЯ-ны орлогч сайд Ма Жаошү хэвлэлд ярилцлага өгөхдөө уулзалтын тухай танилцууллаа.

    Тэрбээр “Их 20-ийн бүлгийн удирдагчдын шинэ төрлийн коронавирусийн эсрэг арга хэмжээ авах тухай тусгай уулзалт 3-р сарын 26-нд зохиогдож, Ши Жиньпин дарга уулзалтыг даргална. Их 20-ийн бүлгийн гишүүн орон, зочин орон болон холбогдох олон улсын байгууллагын хариуцлагатнууд хуралд оролцоно.

    Тус хурал нь Их 20-ийн бүлгийн удирдагчдын анхдагч видео уулзалт бөгөөд халдвар дэгдсэнээс хойш Ши Жиньпин даргын оролцож буй анхны олон талт арга хэмжээ юм” гэжээ.

    Ма Жаошү “Шинэ төрлийн коронавирусын халдвар дэлхий нийтэд хурдацтай тархаж, улс төр, нийгэм, эдийн засагт хүндрэл учруулж байна. Олон улсын хамтын нийгэмлэг хамтран ажиллаж, халдварын эсрэг хамтдаа тэмцэхийг хүсч байна. Их 20-ийн бүлэг нь дэлхий нийтийн хямралын эсрэг арга хэмжээ авах, эдийн засгийн засаглалын чухал индэр бөгөөд хөгжсөн эдийн засгийн цогцууд болон шинээр хөгжиж буй эдийн засгийн цогцуудыг нэгтгэн, 2008 оны олон улсын санхүүгийн хямралын үед чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Энэхүү чухал үед Их 20-ийн бүлэг шинэ төрлийн коронавирусийн халдварын эсрэг тусгай уулзалт зохион байгуулж, тархалтыг таслан зогсоох, дэлхийн эдийн засгийг тогтвортой байлгах асуудлаар зөвшилцөхөд чухал ач холбогдолтой юм” гэсэн байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ