• АНУ-ын эрх баригчид ажилгүй хүн бүрт долоо хоног бүрийн 600 ам.доллар тараахаар боллоо

    2020-03-26

    АНУ-ын Конгрессоос эдийн засгаа дэмжих зорилгоор хоёр триллион ам.долларын дүн бүхий идэвхижүүлэх багцийг гаргахаар болсны хүрээнд ажилгүй болсон иргэддээ ирэх дөрвөн сарын хугацаанд долоо хоног бүр 600 ам.доллар тараахаар болжээ.

    Тодруулбал,ирэх дөрвөн сарын хугацаанд цалинг нь төрөөс нөхөн олгох болсон байна.

    Гэхдээ зарим өндөр цалинтэй хүмүүсийн хувьд цалингаа бүтнээр авахгүй боловч нийт ард иргэдийн хувьд ашигтай шийдвэр болсон гэж үзжээ.

    Мужаасаа хамааран ажилгүй байгаа хүн бүр долоо хоногийн 200-500,сарын 800-2200 ам.долларын тэтгэмж авах юм.

    Ажилгүй болсон иргэдэд тэтгэмж өгөх хэлэлцүүлгийн эхэнд конгрессийн гишүүд эсэргүүцэж байсан боловч эцэст нь энгийн үед авдаг цалингаас нь илүү тэтгэмж олгохоор шийдвэрлэжээ.

    Эх сурвалж:Cnn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ