• Испанид нэг өдрийн дотор 656 хүн нас барж,Европын халдварын төв цэг боллоо

    2020-03-26

    Сүүлийн 24 цагийн хугацаанд АНУ-д нийт 10,941 тохиолдол шинээр бүртгэгдэж,нийт халдвар авагсдын тоо 65,797-д хүрчээ. Испани улс Европын коронавирусын халдварын төв цэг болоод байна . Өчигдөр гэхэд шинээр 7,457 тохиолдол бүртгэгдэж,656 хүн нас баржээ.

    Сүүлийн нэг сарын хугацаанд өвчлөл эрчимтэй тархаж буй Итали улсын хувьд шинээр халдвар авагсдад болон нас баралтын тоо харьцангуй буурсан үзүүлэлттэй байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 5,210 тохиолдол шинээр бүртгэгдсэн бол 683 хүн коронавирусын улмаас нар барсан байна. Дэлхийн бусад улс орнуудадад сүүлийн 24 цагийн хугацаанд бүртгэгдсэн халдвартай болон нас барсан хүний тоо:

    • Герман:Шинэ тохиолдол-4,332,нас барсан тохиолдол-47
    • Иран:Шинэ тохиолдол-2,206,нас барсан тохиолдол-143
    • Франц:Шинэ тохиолдол-2,929,нас барсан тохиолдол-231
    • Их Британи:Шинэ тохиолдол-1,452,нас барсан тохиолдол-43
    • Өмнөд Солонгос:Шинэ тохиолдол-100,нас барсан тохиолдол-6

    Эх сурвалж:Worldemeters

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ