• Путин ирэх долоо хоногоос эхлэн бүх оросуудад цалинтай чөлөө олгохоор болжээ

    2020-03-26

    ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор нийт ард түмэндээ энэ сарын 30-ны өдрөөс нэг долоо хоногийн цалинтай чөлөө олгохоор шийдвэрлэжээ.

    Харин эмнэлэг,эмийн сан,дэлгүүр,банк,тээвэр болон төрийн байгууллага бүх төвшиндөө хэвийн ажиллах болно гэжээ.

    Үүнтэй холбоотойгоор Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар хэлэлцээрийг дөрөвдүгээр сарын 22-ны өдөр байсныг хойшлуулсан байна.Тэрээр “Одоо өвчний тархалтыг зогсоох нь юу юунаас илүү чухал байна” гэжээ.

    Бизнес эрхлэгчдэд аль болох ажлын байрны цомхотгол хийхгүй,ажилгүйдэл үүсгэхгүй байхыг уриалаад байна. Харин оронд нь төрөөс бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ нэн шаардлагатай байгаа иргэдийн хэрэглээний болон байрны зээлийг царцаахаар болжээ.

    Жижиг,дунд үйлдвэрлэгчдийн хувьд ирэх зургаан сарын хугацаанд НӨАТ-аас бусад төрлийн татвараас чөлөөлөгдөхөөр болсон байна.

    Сүүлийн 24 цагийн байдлаар халдварын 163 тохиолдол нэмэгдэж,нийт халдвар авагсад 658-д хүржээ.

    Эх сурвалж:Xinhua news

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ