• Уэльсийн хунтайж Чарльз коронавирусын халдвар авчээ

    2020-03-25

    Өдгөө 71 настай Уэльсийн хунтайж Чарльз коронавирусын халдвар авч Шотландад тусгаарлагдсан тухай хэвлэлийн төлөөлөгч нь мэдээлжээ.

    Харин түүний гэргий Корнваллын гүнгийн авхайн шинжилгээний хариу халдваргүй буюу сөрөг гарсан байна. Тэрээр өнгөрсөн долоо хоногийн хугацаанд хэд хэдэн олон нийтийн үйл ажиллагаанд оролцсон байна.

    Одоогоор дэлхий даяар нийт 196 улсад коронавирусын халдвар тархаад байна.

    Энэтхэг улс 1.3 тэрбум хүнээ хөл хорионд оруулсан бол АНУ-ын улс төрчид коронавирусын улмаас бий болсон эдийн засгаа хямралаас татан гаргахын тулд хоёр триллион ам.доллар зарцуулахаар болсон. Халдвар эрчимтэй тархаж буй Франц улсын эрдэмтдийн зүгээс карантины хугацаагаа зургаа хүртэл долоон хоногоор үргэлжлүүлэх саналыг тавиад буй.

    Эх сурвалж:South China morning post

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ