Лос Анжелесийн шериф бууны дэлгүүрүүдийг хаахыг тушаав

Лос-Анжелесийн бууны дэлгүүрүүд коронавирусын тахлын халдвартай холбоотой хязгаарлалтын улмаас түр хугацаагаар ажиллахаа болино гэж Лос Анжелес мужийн Шериф Алекс Виллануева мэдэгджээ.

“Чухал дэд бүтцийн байгууламжийн тодорхойлолтод багтахгүй хэдэн зуун аж ахуйн нэгжүүд байна” гэж Виллануева хэвлэлийн бага хурал дээр хэллээ.

Тэрбээр Засаг даргын захирамжаар хорио цээрийн үед ажлыг нь зогсоож хориглосон захирамжийг үл тоомсорлосон ийм дэлгүүр, байгууламжуудыг хаахыг орлогч нартаа даалгасан байна. Энэ нь түүний хэлснээр зэвсгийн дэлгүүр, стриптиз клуб, зарим зугаа цэнгэлийн газрууд ажээ. Тэднийг хаасан эсэхийг шалгахын тулд нэмэлт 1.3 мянган цагдаа гарчээ.

Энэ мэдэгдлийг Калифорни мужийн захирагч Гэвин Ньюсом коронавирусын тархалтыг зогсооход туслах зорилгоор муж улсын 40 сая оршин суугчдыг 3-р сарын 20-ны өдрөөс гэртээ тусгаарласан байдалд байлгахыг шаардсан тушаал гаргаснаас хойш хийжээ. Гэсэн хэдий ч зарим пүүс, аж ахуйн нэгжүүд энэ шаардлагыг үл тоомсорлосоор байгаа аж.

CNN-ийн мэдээлснээр Лос Анжелес болон орон даяарх зэвсгийн дэлгүүрүүд тахлын томуунаас айж байгаа үед борлуулалтын өсөлт ажиглагдаж байгаа аж. Зарим дэлгүүрүүдэд зөвхөн сум, зэвсэг хэрэгслүүд байсан гэжээ.

Өнгөрсөн долоо хоногт Калифорнийн жижиг зэвсгийн холбоо (CRPA) нь бууны дэлгүүр нь “чухал бизнес” бөгөөд цааш үргэлжлүүлэхийг зөвшөөрөх ёстой гэсэн мэдээллийн товхимол гаргасан байна

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ