• Трампын хяналтын арга хэмжээг сулруулах мэдэгдлийг америкчууд эсэргүүцэж байна

    АНУ-ын Ерөнхийлөгч Трамп Fox News-т ярилцлага өгөх үеэр, өдгөө хяналтын арга хэмжээг сулруулах арга хэмжээг бодож байгаа бөгөөд 4-р сарын дунд үеэр “нээлттэй” болно гэдэгт найдаж байна гэжээ. Гэвч мэдээлэл гарсан даруйд АНУ-ын олон иргэдийн  хатуу эсэргүүцэлтэй тулгарчээ.

    Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси, Трамп эрдэмтдийн зөвлөгөөг сонсож, үг хэлэхдээ “шинжлэх ухааны үндэслэлтэй, нотлох баримттай ярьж байх хэрэгтэй” гэжээ.

    Шинэ төрлийн коронавирусын халдварыг тогтоон барьж чадах юм бол эдийн засаг дагалдан сэргэнэ гэж тэр мөн хэлжээ. АН-аас ерөнхийлөгчид нэр дэвшигч Байден “Трамп чимээгүй байвал таарна, мэргэжилтэн эмч нарын хэлэхийг сонсъё” гэсэн байна.

    “Майкрософт”-ын үүсгэн байгуулагч Билл Гейтс “Эдийн засгийн хэвийн амьдралд эргэн орох шийдвэрийг даруй гаргах нь хариуцлагагүй хэрэг юм. АНУ-ын хувьд 6-10 долоо хоногийн хугацаатай хөл хорио хэрэгжүүлэх нь вирусийн халдварыг зогсоох цорын ганц боломж юм” гэжээ.

    Холбооны Засгийн газар ямар байр суурьтай байсан ч Америкийн муж улсууд хөл хориоГ хэрэгжүүлэхээ эрчимжүүлсээр байна. 24-ний өдрийн байдлаар Америкийн 13 муж улс “гэрт нь тусгаарлах” шийдвэр гаргаж, 150 сая хүний хэвийн амьдралд нөлөөлжээ. Удахгүй бас 5 муж улс ийм шийдвэр хэрэгжүүлснээр Америкийн хүн амын 50 хувь хөл хорионд хамрагдах болно.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ