• Илон Маск Калифорнид 1255 агааржуулагч хандивлажээ

    SpaceX компанийн үүсгэн байгуулагч, Тесла компанийн гүйцэтгэх захирал Илон Маск Хятадаас 1255 агааржуулагч худалдаж авч бүгдийг нь Калифорнид хандивласан тухай бизнес эрхлэгч твиттер хуудсаараа мэдээлсэн байна.

    Түүний хэлснээр өөрийнх нь аль нэг компанийн үйлдвэрлэсэн агааржуулалтын төхөөрөмжүүд биш аж. Калифорни мужийн захирагч Гэвин Ньюсом агааржуулагчийг Лос Анжелес руу аль хэдийн хүргэсэн хэмээсэн байна. Энэ тухай Bloomberg сайтад мэдээлжээ.

    Маск нь өмнө нь коронавирусыг тэнэг байдлаас болж гарсан үймээн гэж нэрлэж байсан удаатай.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ