О.Баасанхүү:Банкуудын өөрсдийнх нь саналаар юмнуудыг нь буулгачихаад байхад ингэж байгаа нь луйврын шинжтэй байна

2020-03-25

Монголбанкны зүгээс мөнгөний бодлогын хүүг нэг хувиар,заавал байлгах ёстой төгрөгийн хэмжээг хоёр хувиар бууруулсан. Мөн Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс хэрэглээний зээлийн үндсэн өр болон хүүний эргэн төлөлтийг 90 хүртэлх хоногоор хойшлуулах шийдвэрийг гаргасан. Харин иргэд банкин дээрээ очиход энэ шийдвэр албажиж ирээгүй, бидэнд мэдэгдээгүй гэсэн асуудал үүсээд байна.

Энэ талаар талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээлэл өглөө.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Монголын банкны холбооны Ерөнхийлөгч Б.Мэдрээ гэж хүний гарын үсэгтэй “бодлогын хүүгээ,активиа ингээд буулгачихвал бид хүүгээ царцааж,хойшлуулах боломжтой юм байна” гэсэн санал Сангийн яамд очсон юм байна лээ.

Бодлогын хүүгээ бууруулчихвал,активын хэмжээгээ ингээд доошлуулчихвал бид зээлийг гурван сараар хойшлуулая гээд тохиролцоонд хүрсэн мөртлөө юмаа буулгуулчихаад ард иргэдийг бодохгүй,шийдвэрээ хэрэгжүүлэхгүй байна.

Хамгийн багаар бодоход та нар таван жил ашиг олсон. Энэ нөхдүүдийн таргалсан нь хэрээс хэтэрсэн. Ноолуурыг дэмжье гэдэг нэрээр 300 тэрбум төргөрийг нөгөө банкууддаа өгчихсөн, тэр нь иргэдэд очихгүй байна.

Өөрсдөө зөвшөөрөөд,өөрсдөө хүсэлтээ тавьчихаад,яг тэр шийдвэрийг нь Монголбанк гаргачихаад байхад тэрийгээ хэрэгжүүлэхгүй байгаа бол энэ бол луйвар шүү.

Яаравчлан шийдвэр гаргахыг анхааруулж байна” гэлээ.

Шууд үзэх:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ