• Г.Сугарбат:Иргэд “Тусгаарлах наалт” наасан машин руу ойртож,контактлахгүй байх ёстой

    2020-03-25

    Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийж байна.

    МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат  “Улаанбаатар хотод тусгаарлагдсан хүмүүсийг байршуулж байгаа нийт 7 зочид буудал,амралт сувилалд зөвлөн туслах үйл ажиллагааг явууллаа. Хоол бэлтгэгч амны хаалтгүй үйлчилсэн,менежер байхгүй зэрэг 11 зөрчлийг илрүүлснийг хийх ажлыг тодорхой зааж өгсөн.

    Европын орнуудаас ирж буй хүнсний болон бусад бараа,бүтээгдэхүүн орж ирж байгааг хяналтыг чангатгаж байна.

    Гуравдугаар сарын 22-24-ны байдлаар Алтанбулаг, Замын-Үүд, Цагаан нуур, Боршоо, Эрээнцавын авто замын боомтоор 8,401 тонн нүүрс тээвэрлэгдэн гарч,69 тээврийн хэрэгсэл улсын хилээс гарсан байна.Нийт 3,319 тонн бараа бүтээгдэхүүн нэвтэрснээс 1090 тонн нь хүнсний бүтээгдэхүүн байна. Энэ хугацаанд нийт 563 жолооч улсын хилээр нэвтэрснээс Монгол 500,гадаад 63 жолооч байсанд тандалт судалгааг хийсэн.

    Орж ирсэн тээврийн хэрэгслийг улсын хилээр орж ирмэгц ариутгал халдваргүйтлийг хийж, тусгаарлалт гэсэн тэмдгийг наадаг.

    Үүний дараа цагдаагийн хамгалаалт дор Улаанбаатар хотод төвлөрсөн сууриудад очиж бараагаа буулгаад,буцаад хилээр гарахад нь энэ наалтыг хуулж авч байгаа. Ийм тусгаарлах наалт наасан машин руу жирийн иргэд санаандгүй байдлаар ойртож,контактлахгүй байх ёстой.  Хэдий халдваргүйтлийг сайн хийсэн ч тусгаарлагдсан объект гэдгийг тодорхойлж байгаа. Бусад орон нутгийн тусгаарлах байран дээр мөн адил энэ наалтыг нааж ажиллаж байгааг ард иргэд анхаарах ёстой” гэв.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ