Д.Бүрэнбаатар:Эрээнд амьдардаг монгол иргэн Д маск олноор нийлүүлнэ гэж найман сая төгрөг залилсан

2020-03-25

ЦЕГ-аас коронавирустэй холбоотойгоор их хэмжээгээр маск,санитол нийлүүлнэ, мөн алба хаагчдад туслах хандивын аян өрнүүлж байна зэрэг залилангийн шинж чанартай ятгалаг,саналд хууртагдахгүй байхыг анхаарууллаа.

Цагдаагийн дэд хурандаа Д. Бүрэнбаатар “Залилах шинжтэй гэмт хэргийн шинжтэй цахим худалдааны сайтууд олширч байна. Манай улсын хувьд интернет хэрэглээгээрээ Азидаа нэгт,дэлхийд дээгүүрт ордог.

Сүүлийн үед амны маск үйлдвэрлэдэг нэр хүндтэй комданиудын нэрийг ашиглан, улс дамнасан цахим гэмт хэрэг олширч байна. Жишээлбэл:

  • Эрээн хотод амьдардаг Монгол улсын иргэн Д гэгч нь маск их хэмжээгээр нийлүүлнэ гэж найман сая 400 мянган төгрөг залилсан
  • Монгол улсын иргэд Герман улсаас маск авахаар нийт 117 сая урьдчилан шилжүүлж залилуулжээ

Мөн алба хаагчдад туслах,өвчилсөн хүмүүст туслах зорилгоор хандив цуглуулах нэрийдлээр хуурамч хаяг нээн залилах явдал гарч болзошгүй байна.

Тийм учраас цахимаар явж буй мэдээллийг нягтлан шалгах, мөн ямар нэгэн худал мэдээлэл,тэр тусмаа брэндийн шошго,хямд үнэд битгий хууртаач гэж хүсмээр байна. Мөн бэлэн мөнгийг урьдчилгаа болгон шилжүүлэхээс зайлсхийх хэрэгтэй.

Click To Tweet гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ