
Коронавирусын халдвар дэлхийн нийт 196 улсад тархаж, 417,693 хүн өвчлөөд байна.
Дэлхийн бусад улс орнуудад коронавирусын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа дараахь мэдээллийг өгөв:
- Шинэ Зеланд улсад халдварын тоо 30 орчим хувиар нэгдсэн учраас нэг сарын хугацаанд онц байдал зарлажээ. Эрүүл мэндийн сайдын мэдээлснээр “Халдварын тоо ирэх арван хоногийн туршид тасралтгүй өсөх хандлагатай байгуу учраас Шинэ Зеландчууд бид зайнаас харилцахыг ягштал гэрээсээ гарахгүй байж чадвал халдварын гинжин хэлхээсийг авах боломжтой” гэжээ.
- Австрали улсад зайнаас авахтай холбоотой арга хэмжээг илүү нарийтгаж байна. Хуримын ёслолд тав,оршуулгын ёслолд 10-аас дээшгүй хүн оролцох ёстой ба хүн хоорондын зайг маш чанд сахих ёстой гэжээ.
Дөрвөн метр квадратад нэг хүн ногдох байдлаар зай барих ёстой гэдгийг хатуу анхааруулсан байна.
Энэ нөхцөл байдал дор хаяж зургаан сарын хугацаанд үргэлжлэх төлөвтэй байгаа талаар тус улсын Эрүүл мэндийн сайд анхааруулсан байна.
- Дэлхий даяар шинээр бүртгэгдсэн тохиолдлын 85 хувь нь АНУ болон Европын улсуудад бүртгэгдэж байна. Иймээс АНУ халдварын голомтын дараагийн цөм болж магадгүй талаар анхааруулсан байна.
Дэлхий нийтийн хэмжээнл 2.5 тэрбум хүн хөл хорионд байна . Гуравдугаар сарын 24-ний өдрийн байдлаар дэлхий 156 улсад бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг үндэсний хэмжээнд зогсоосон байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй