• Я.Буянжаргал:Ховд,Дорнод аймгуудад коронавирусын шинжилгээ хийх эмч нарыг бэлдэж байна

    2020-03-26

    Эм,эмнэлгийн тусламжийн бэлэн байдлын талаар  ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал Гарч байгаа болон нэмж орж байгаа хөдөлгөөнтэй холбоотойгоор өвчтөнүүдтэйгээ 14 хоног тусгаарлагдан ажиллаж байгаа эмч,эмнэлгийн ажилтан 300 хүн байна.

    Эхний давалгааг амжилттай давж чадсан. Хэрвээ хоёр дахь давалгаа үүсвэл хэрхэн хохирол багатайгаар даван гарах

    Хөдөө орон нутагт цаг алдалгүй шинжилгээг хийх зорилгоор эхний ээлжинд Ховд,Дорнод аймгуудад лабораторийн шинжилгээ хийх эмч нарыг бэлдэж байна. Үүний дараа Дархан-Уул,Орхон аймагт эмч нарыг тусгайлан бэлдэнэ.

    Нөхцөл байдал хүндэрвэл долоон үе шаттайгаар нийт 5,000 ор дэлгэхээр тооцоолсон байна.

    Төлөвлөгөөт мэс засал,сэргээн засах эмчилгээг түр зогсоож, хувийн хэвшилд шилжүүлнэ.

    Нийт орны 5-10 хувьд нь амьсгалын аппарат байх шаардлагатай гэж үзэж бэлтгэлээ базааж байна” гэлээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ