Коронавирус дэлхийн 196 улсад тархаж,нийт 418 мянган хүн өвчилжээ

2020-03-25

Коронавирус дэлхийн 196 улс оронд тархаж нийт 417,693 тохиолдол бүртгэгджээ.

ДЭМБ-ын ажилтан н.Ариунтуяа дэлхийн нөхцөл байдлын талаар “Итали,АНУ,Иран улсуудад өдөрт шинэ тохиолдол мянга,мянгаараа нэмэгдэж байна.

Италид нас баралтын 10.3 хувьтай болсон байна. Нийт тохиолдлын 80 хувь нь хойд гурван мужид,Испанид тархалт гурван мужаас зургаан муж болж нэмж тархсан байна.

Хятад улсад 280,000 хүн хилээр орж ирж,халдвар импортлогдон орж ирэх аюултай байгаа учраас тусгаарлах байрнуудыг нэмж байгуулах шаардлагатай гэж үзжээ.

Амьдрал хэвийн байдалдаа орж эхэлж байна.

ДЭМБ-аас коронавирусээс урьдчилан сэргийлэх таван гол алхмыг хэрэгжүүлэхийг зөвлөж байна:

  1. Гараа сайтар савандаж угаах
  2. Ханиаж найтахдаа ам,хамраа дарах
  3. Аль болох нүд,ам,хамартаа хүрэхгүй байх
  4. Бусдаас дор хаяж нэг метрийн зайд
  5. Халуурч,ханиалгавал аль болох утсаар эхний ээлжинд зөвлөгөө авах

Азийн орнуудад тархалтыг хязгаарлаж байгаа боловч Европт өвчлөл өндөр байгаа учраас Азийн хоёр дахь давалгаа ирэх байх гэж эрдэмтэн судлаачид хэлж байна” гэв.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ