Үндэсний Аудитын газар:Цалинг 3-5 саяд хүргэх амлалт эдийн засгийн үндэслэлгүй бол хуульд нийцэхгүй

2020-03-25

Үндэсний Аудитын газраас улс тѳрийн нам, эвслийн мөрийн хөтөлбөр хүлээж авсан талаараа мэдээлэл хийж байна.

2020 оны ээлжит УИХ-ын сонгуульд нийт 15 нам,дөрвөн эвсэл оролцохоор болжээ. Хамгийн сүүлийн нам мөрийн хөтөлбөрөө өчигдөр 23:50 минутанд авчирсан байна.

Ерөнхий Аудиторын орлогч О.Тэнгис “Урт хугацааны хөгжлийн бодлого,Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагуудыг хангасан байх ёстой.

Өөрөөр хэлбэл,эдийн засгийг савлуулаад байхгүй, янз бүрийн амлалт өгч санал худалдаж авахгүй байхаар хамгаалсан заалтыг зөрчөөгүй байх ёстой.

Нийт гуравдугаар сарын 1-ний өдрийн байдлаар Дээд шүүхэд бүртгэлтэй 35 нам байдгаас 27 нь оролцохоор болсон байна. Нийт 19 мөрийн хөтөлбөр ирсэн. Click To Tweet

Хууль тогтоомжийн хүрээнд эдийн засгийг савлуулахгүй, төсвийн тогтвортой байдлыг хуулийн хэрэгжилтийг хангасан байх ёстой.  Хэрэв аль нэг намын эвслийн мөрийн хөтөлбөр хуулийн шаардлагад нийцэхгүй заалт байвал засуулахаар буцааж хүргүүлнэ. Мөрийн хөтөлбөрөө залруулж ирүүлэхгүй бол нийцээгүй гэсэн дүгнэлтийг гаргана.

-Цалинг 3-5 саяд хүргэх,хүн болгоныг орон сууцжуулна зэрэг нь сонгуулийг саналыг худалдаж авах гэсэн оролдлого мөн үү?

-Цалинг тэдэн сая төгрөгт хүргэнэ гэчихээд ямар ч эдийн засгийн үндэслэл байхгүй, тэр нь хуульд заасан төсвийн тогтвортой байдал, хөгжлийн үзэл баримтлалд нийцэхгүй бол болохгүй.

Харин эдийн засгийг хэрхэн өсгөхөө хөтөлбөртөө тусгаад, ДНБ-ий өсөлтийг биелэгдэх байдлаар загварчлаад,тэдгээр хөтөлбөр арга хэмжээ нь хэрэгжихээр эдийн засаг сайжирч, мөнгөний бодлого зохистой яваад,эдийн засагтаа тал талаасаа зөв нөлөөлж,жам ёсоороо цалин өсөөд орж ирж байгаа тохиолдолд хооосон амлалт гэж үзэж болохгүй.

Үндэсний Аудитын газар нарийн тогтоохын тулд Монгол улсад хүлээн зөвшөөрөгдсөн эдийн засагчдын томилон ажиллуулж байгаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Мөндөө Дарга нарын намынхны гар хөл яг мөншүү. Үндэсний аудитын газар гэчжээ. Ичээч та нар. Монгол хүн 3 саяын цалин авч болохгүй байр сууцтай болж хүнэрхүү амьдарч болохгүй гэж ҮАГ үзжээ. Энэ юу вэ??  МАНын захиалга уу. Дарга нар намынхан төсвөөс төрсөн тэрбумтан байж болно гэж ҮАГ үздэг болтой. Харин иргэд уранхай цоорхой ядруу зүдрүү байх ёстой гэж үздэг болтой

Холбоотой мэдээ