• Д.Гантөгс:Амьсгалахад чөлөөтэй байгаа хамрынхаа талын хөлөөр гишгэж босох нь дархлааг дэмжинэ

    2020-03-25

    ЭМЯ-наас ард иргэдэд цуврал зөвлөгөөг хүргэж байгаа билээ. Энэ өглөөг хэрхэн зөв эхлүүлэх,өглөөг хэрхэн угтсан нь дархлаанд ямар ач холбогдолтой болох талаар бясалгалын багш Д.Гантөгсийн өгч буй зөвлөгөөг хүргэж байна.

    “Өглөөг зөв эхлүүлснээр өдрийн турш сэтгэл өөдрөг байдаг. Сэтгэл өөдрөг байх нь дархлаагаа дэмжих арга.

    1. Эрт үеэс л өглөөг хэрхэн эхлүүлснээс өдрийн ажил бүтэх,бүтээмж өндөр байх нь шалтгаалдаг гэдэг байсан.

    Өглөө орноосоо босонгуутаа хурдтай хөдлөх шаардлагагүй гэж үздэг. Учир нь бие организм гүйцэд сэрээгүй байдаг учраас сэрчихээд хэсэг тайван хэвтэх байх үедээ өөрийн эрч хүчээ шалгах нь зүйтэй.

    Халуун, хүйтэн гэж байдагтай адил хүн бүрт ян буюу халуун болон ин буюу хүйтэн гэж хоёр ангид энерги бий.

    Эртний хүмүүс биеийнхээ дархлааг дэмжихдээ аль энерги нь дутуу байна,түүнийгээ нөхөхөд анхаардаг байсан. Өглөө орноосоо босохдоо аль хамрын нүхээр илүү сайн амьсгалж байгаагаа шалгаж босох ёстой:

    1. Хэвтэж байхдаа баруун хамраа дарж байгаад зүүн хамраараа амьсгал авч үзэх
    2. Дараа нь зүүн хамраа дарж байгаад баруун хамраараа амьсгалж үзнэ.

    Ийнхү шалгасныхаа дараа илүү чөлөөтэй амьсгалж буй хамрын нүхний талын хөлөөр газарт гишгэх нь зөв энергиэ дэмжиж буй явдал.

    Өөрөөр хэлбэл,өглөөг зөв эхлүүлж,өдрийн турш өөдрөг байж дархлаагаа дэмжиж буй явдал юм.

    Бид зарим үед хоорондоо “Чи буруу хөл дээрээ босчихсон юм уу?” гэцгээдэг.

    Үүнтэй адилаар буруу хөл дээрээ босох буюу идэвхигүй энерги талаасаа тухайн өдрийг эхлүүлэх нь тухайн өдөр ямар нэг байдлаар ажил бүтэхгүй эсвэл уур уцаартай болж өнгөрдөг.

    Энэ бол сонсоход энгийн мэт боловч энерги дэмжих хамгийн чухал зүйлийн нэг юм” гэв.

    Тэрээр үргэлжлүүлэн “Өглөө сэрээд заримдаа биднээс шалтгаалахгүйгээр олон бодол толгойд орж ирдэг. Тэр үед бид тэрхүү бодлуудаа марталгүй үргэлжлүүлсээр байдаг нь буруу. Үүнийг бодлын давлагаанд өртөх гэж нэрлэдэг.

    Бодлын давлагаанд автахгүй, эерэг байлгахын тулд хамгийн хайртай мөн их санаж байгаа хүнээ бодож өглөөг эхлүүлэх хэрэгтэй” хэмээн зөвлөлөө.

    Шууд үзэх:

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ