• Коронавирусын улмаас бага насны хүүхэд нас барсан анхны тохиолдол АНУ-д бүртгэгджээ

    2020-03-25

    Коронавирусын улмаас бага насны хүүхэд нас барсан анхны тохиолдол АНУ-д албан ёсоор өчигдөр бүртгэгджээ.

    “Коронавируст насны хязгаар байхгүй” гэж Лос-Анжелес хотын Нийгмийн эрүүл мэндийн тасгийн дарга Барбара Феррер хэлсэн байна. Нас барсан хүүхдийн хувьд Лос-Анжелесын Ланкестарт оршин суудаг байсан бөгөөд хүйс,нас,нэр зэрэг мэдээллийг ил болгоогүй аж.

    Хэд хэдэн судалгаагаар коронавирус нь өндөр настан,архаг хууч өвчтэй хүмүүст өндөр эрсдэлтэй, харин хүүхдүүдийн хувьд эмнэлгийн тусламж шаардахгүйгээр хөнгөн тусаад эдгэж байна гэсэн дүгнэлтэд хүрсэн юм.

    Бусад ижил тохиолдлыг авч үзвэл Хятад улсад коронавирусын улмаас нас барсан хоёр бага насны хүүхдийн нэг нь хоол боловсруулах эрхтэний өвчлөлтэй байсан байна.

    10 сая гаруй оршин суугчтай Лос-Анжелес хотын хувьд нийт 662 тохиолдол бүртгэгдэж,11 хүн нас баржээ.

    Эх сурвалж:South China morning post

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ