Хамгаалалтын хувцастай Путиныг хүүхэлдэйн баатруудтай адилтгажээ

2020-03-25

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хамгаалалтын хувцас болон тусгай амьсгалах төхөөрөмж өмсөж коронавирусын халдвар авсан ард иргэдээ эргэсэн юм.

Москва Хотын дарга тус хотод коронавирусын нөхцөл байдал албаны мэдээлллээс илүү дордсон гэж мэдээлсний параа Путин ийнхүү өвчтнөтүүдийг тусгаарлан эмчилж буй Коммунарка эмнэлгээр очихоор шийдвэрлэсэн байна.

Харин олон нийтийн зүгээс түүнийг хамгаалалтын шар өмсгөлтэй нь төрөл бүрийн хүүхэлдэйн баатруудтай зүйрлэж эхэлжээ.

Өчигдрийн байдлаар ОХУ-д коронавирусын халдварын 495 тохиолдол илэрсэн бол нас баралтын ганц ч тохиолдол бүртгэгдээгүй байгаа юм.

Эх сурвалж:Bbc

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ