• Токиогийн Олимп нэг жилээр хойшилж, 2021 онд болно

    Токио-2020 зуны XXXII олимпийн наадам нэг жилээр хойшиллоо. Энэ тухай шийдвэрийг Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ болон Олон улсын олимпийн хороо/ОУОХ/-ны ерөнхийлөгч Томас Бах нар өчигдөр баталлаа.

    Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бахт санал тавьсныг ийнхүү зөвшөөрч Токио-2020 олимп 2021 оны зун зохион байгуулагдахаар болж байгаа юм.

    Олон улсын спортын их баяр цэнгэл Олимпийн наадам өмнө нь хэзээ ч энхийн цагт хойшлогдож байсан удаагүй юм. Энэ удаа шинэ коронавирусын халдварын тархалттай холбоотойгоор хойшлуулахаас өөр аргагүй боллоо.

    Өмнө нь дэлхийн нэг, хоёрдугаар дайны үед буюу 1916, 1940, 1944 онуудад цуцлагдаж байсан түүхтэй.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ