• Трампын ярьсныг дагаж хумхааны эсрэг эм уугаад амь насаа алджээ

    2020-03-24

    АНУ-ын Аризона мужийн Феникс хотод коронавирусын халдвар авсан гэр бүлийн хоёр өөрсдийгөө хлорохины фосфатаар эмчлэхийг оролдсоны улмаас нөхөр нь нас барж,харин эхнэр нь эрчимт эмчилгээний тасагт хүргэгджээ.

    Гэр бүлийн хоёр нь хоёул 60 орчим насны хүмүүс байжээ.

    Хлорохины фосфат нь халуун хумхаа өвчний үед өргөн хэрэглэгддэг байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп олон нийтэд хийсэн ярианыхаа үеэр хлорохины фосфат нь коронавирусын эсрэг өндөр үр дүнтэй байна хэмээн ярьсныг тэд амьдрал дээр хэрэгжүүлсэн нь тэр гэнэ.

    Гэхдээ энэ эмийг халуун хумхаанаас гадна загасны акуарамыг цэвэрлэхэд ч бас ашигладаг тухай тус мужийн эрүүл мэндийн төвөөс мэдээлсэн байна.

    Олон нийтийг коронавирусыг эдгээх зорилгоор төрөл бүрийн сайн гэсэн эм,бэлдмэлийг эмчийн зааваргүйгээр хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.

    .

    Харин Америкийн Хүнс, эм бэлдмэлийн газраас хлорохиныг хумхаа, чонын хөрвөдөс, хэрх өвчний үрэвслийн үед ашиглаж болохыг зөвшөөрсөн ч коронавируст нөлөөтэй эсэхийг бүрэн тогтоогоогүй байгаа аж.

    Эх сурвалж:Cnn

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ