• Үханьд тогтоосон хөл хориог 4-р сарын 8-нд цуцална

    Хубэй мужийн шинэ коронавирусийн уушгины тахлаас урьдчилсан сэргийлж, хянах төв 24-ний өдөр мэдэгдэл гаргаж “3-р сарын 25-ны 00:00 цагаас эхлэн Хубэй мужийн Ухань хотоос бусад нутгуудын Хубэйгээс гарах замын хөл хориог цуцалж, Хубэйгээс гарах хүмүүс Хубэйн Эрүүл мэндийн код дээр суурилсан “Ногоон код” -тойгоор аюулгүй, дэг журамтай зорчиж болно.

    Ухань хотод мөн Хубэй муж, Ухань хотоос гарахгүй хатуу хөл хорио тогтоох бодлогыг хэрэгжүүлж, 4-р сарын 8-ны 00:00 цагаас эхлэн Ухань хотод тавьсан хөл хориог цуцлан, Хубэй мужийн эрүүл мэндийн кодод суурилсан “Ногоон код” авсан нөхцөлд Хубэй муж, Ухань хотоос гарч, аюулгүй эмх цэгцтэй зорчиж болно” гэжээ.

    Энэхүү мэдэгдэлд тэмдэглэхдээ, 25-ны 00:00 цагаас эхлэн Хубэй мужийн Эрүүл мэндийн кодын “Ногоон код” эзэмшдэг хот орж хөдөлмөр үйлчилгээ хийх хүмүүс нуклейн хүчлийн шинжилгээ хийсний дараа “Нэг цэгийн үйлчилгээ үзүүлж, тусгай зориулалттай хүргэх” аргаар ажилд орох аюулгүй байдлыг нь баталгаажуулна гэжээ.

    Ухань хот тахлын эрсдэлд үнэлгээ хийсний дараа урьдчилан сэргийлж хянах ажлыг сайтар хийх нөхцөлд боломж бүрдсэн аж ахуйн нэгжүүдийн ажлыг сэргээхийг дэмжиж байна. Гэхдээ Хубэй мужийн дотоодын их дээд сургууль, дунд бага сургууль, тусгай мэргэжлийн сургууль, хүүхдийн цэцэрлэг зэргийн үйл ажиллагааг үргэлжлэн түр хойшлуулахаар шийдвэрлэжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ