• Д.Мандахнаран:Хөдөлгөөний хязгаарлалт тогтоогоогүй үед халдвар хоёр үржигдэж тархах аюултай

    2020-03-24

    АШУҮИС-ийн судлаач, АУ-ны доктор Д.Мандахнаран коронавирусын үед хөдөлгөөний хязгаарлалт нь ямар чухал ач холбогдолтой болохыг тайлбарлаж байна. Мэдээллийг товчлон хүргэж байна.

    Коронавирус шиг өндөр гоц халдвартай өвчлөлийн үед халдвар байна вэ гэдгийг гурван хүчин зүйлээр тооцож үздэг:

    1. Халдварын тоо/Нэгэнт үүсчихсэн халдварыг өөрчлөх боломжгүй/
    2. Хавьтлын тоо/Хөл хориогоор хязгаарлах боломжтой/
    3. Хавьтлуудын халдвар болж хөгжих магадлал/Хувийн ариун цэвэртэй холбоотой/
    Хүн хавьтлаар халдвар авсан ч гэсэн гараа угаах,маскаа зүүх,нүүр амандаа хүрэхгүй байснаар энэ магадлалыг бууруулах боломжтой.

    Улс орны төвшинд халдварт өвчнөөс сэргийлэх хамгийн гол хоёр арга байна:

    1. Нэгдүгээрт,вакцин
    2. Хоёрдугаарт,улс орныхоо төвшинд хөл хорио тогтоох,хуувь хүний төвшинд хувийн ариун цэврийг маш сайн сахих

    Хөл хорио тогтоосон болон тогтоогүй үеийн гурван кэйсийг авч үзвэл:

    1. Вакцинжуулалт болон хөдөлгөөний хязгаарлалт хоёулаа байхгүй бол маш олон хүн халдвар авч,нас барж, хохирол ихтэйгээр дуусна/Анх хоёр хүн халдвартай байсан бол энэ тоо 13 болж нэмэгдэх гэх мэт/
    2. Вакцинжуулалт байхгүй боловч хөдөлгөөн хязгаарласан үед халдвар хүн амын дунд бага тархана/Анх гурван хүн халдвартай байсан бол энэ тоо 5 болж нэмэгдэх гэх мэт/
    3. Вакцинжуулалттай болвол хүн амын дунд бараг тархахгүй.Сүргийн дархлаатай болгохоор тухайн вирусыг орох газаргүй болгосноор тухайн өвчин устах боломжтой.

    ДЭМБ-аас мэдээлснээр вакцин гартал хамгийн багадаа 12 сар шаардлагатай учраас хөл хориогоо сайн хэрэгжүүлж, ариун цэврээ сайн сахих ёстой.

    Үргэлжлүүлэн Д.Мандахнаран” Халдвар авсан хүмүүсээс тодорхой хувь нь эдгэж байгаа боловч нас баралт гарсаар л байна. Бидний хувьд заавал тийм эрсдэлтэй нөхцөл байдалд хүрэхгүйгээр хөл хорио тогтоосноор урьдчилан сэргийлэх боломж бидэнд байгаа. Хөл хорио тогтоогоогүй, хожимдож тогтооосон улс орнуудад байдал хүндэрсэн нилээн олон жишээ байна” хэмээн анхаарууллаа.

    Шууд үзэх:

    gereg.mn

    Холбоотой мэдээ