• Д.Нямхүү:Истанбулын онгоцоор ирсэн хамгийн өндөр эрсдэлтэй гэсэн 46 хүнээс коронавирус илрээгүй

    2020-03-24

    ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариуг танилцууллаа.

    “Гуравдагуур сарын 19-нд Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн 22 хүнээс короанвирус илрээгүй. Өмнө нь хамгийн эрсдэлтэй буюу өндөр настай,шинж тэмдэг илэрсэн,хууч өвчтэй 24 хүнийг сонгож шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Ингэснээр нийт 46 хүний шинжилгээний хариу сөрөг буюу коронавирусгүй гарсан байна. Нэмж 200 хүний сорьцыг авч үргэлжлүүлэн хийнэ.

    • Орхон аймагт тусгаарлагдсан 6 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.
    • ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 289 хүн тусгаарлан ажиглалтад байна.
    • Гуравдугаар сарын 23-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн хүмүүсээс Сэлэнгэ аймагт  2,Орхон аймагт 3 хүн тусгаарлагдан ажиглагдаж байна” хэмээн мэдээллээ.
    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ