• Д.Нарангэрэл:Diamond Princess хөлөг онгоцыг маш сайн ариутгасан ч 17 хоногийн дараа онгоцны гадаргуу дээрээс коронавирус илэрсэн

    2020-03-24

    Эрүүл мэндийн яамнаас коронавирусын нөхцөл байдлын мэдээллийг хийж байна.

    Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл “Сүүлийн дөрвөн хоногт гэхэд 100 мянга гаруй тохиолдол нэмэгдлээ.

    Дэлхийн улс орнуудад эмнэлгийн эмч,сувилагч халдвар авч,улмаар амь эрсдэх өндөр эрсдэлтэй байгаа учраас эрүүл мэндийн байгууллагын ажилтны хамгаалах хувцас хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх, ачааллыг тэнцүүлэх, гар угаах амрах боломжийг бүрдүүлэх зэрэг албан даалгаврын дагуу ажиллаж байна.

    Японы хөлөг онгоц дээр маш сайн ариутгал халдваргүйтлийг хийсэн боловч 17 хоногийн дараа шинжилгээ хийхэд онгоцны гадаргуугаас коронавирус илэрсэн байна.

    Дэлхий дахинд нөхцөл байдал ийм байхад анхаарлаа хэрхэвч сулруулж болохгүй, амны хаалтаа зүүж, гарын ариун цэврээ сахисаар байх хэрэгтэй.

    • Хоорондоо хоёр метрээс хол зайнаас харилцах
    • Гадаад орчинд хүний бөөгнөрөл үүсгэж хоёроос дээш хүн хамт байхгүй байх зөвлөмжийг дагах хэрэгтэй” гэлээ.

    ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Буянжаргал “Яг одоогийн байдлаар 2507 хүн тусгаарлан ажиглалтад байна.

    Сүүлийн 24 цагийн хугацаанд Орхон аймагт 42, Сэлэнгэ аймагт 2, мөн Баян-Өлгий,Дархан-Уул аймгуудад ОХУ-аас ирсэн иргэдийг тусгаарлан ажиглаж байна. Нийт 297 хүн эмч,сувилагч,резидент эмч нар ажиллаж байна. Дэлхий дахины шинжлэх ухааны үндэслэлэтэй эмчилгээ,оношилгоог өөрдсийнхөө эмнэлгийн тусламжид нэвтрүүлээд хэрэглээд явж байгаа” гэв.

    gereg.mn

    Холбоотой мэдээ