Майкл С.Клечески:АНУ Монгол улсын стратегийн түнш гэдгээрээ бахархаж байна

2020-03-24

Эрүүл мэндийн яамнаас коронавирусын нөхцөл байдлын мэдэээллийг өгч байна. Өнөөдрийн хуралд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, АНУ-ын Монгол улсад суугаа элчин сайд Майкл С.Клечески, ДЭМБ-ын Монгол дахь суурийн төлөөлөгч Сергей Диордица болон НҮБ-ийн Хүүхдийн сангийн төлөөлөгч нар оролцож байна.

АНУ-ын Засгийн газраас Монгол улсад 3.3 тэрбум төгрөгийн хандивыг хүргүүллээ

АНУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Майкл С.Клечески “АНУ-ын Засгийн газраас Хөгжлийн агентлагууд болох ДЭМБ,НҮБ-ийн Хүүхдийн сангаар дамжуулан Монгол улсын Засгийн газарт 3.3 тэрбум төгрөгийн тусламжийг өгч байна.

Энэ тусламжийг эрсдэлээ үнэлэх, мэдээлэл харилцаа холбооны бэлэн байдлын дээшлүүлэх, усны хангамж,эрүүл ахуйг хангах, ЭМЯ-д дэмжлэг өгөхөд зориулна. Цар тахал нь хүн бүрийн санааг зовоож байна. АНУ коронавирусыг зөвхөн дотооддоо төдийгүй дэлхий дахинаа багтаан барихыг тулд дотоод нөөцөө ажиллаж байна.

Монгол улс бодит байдлыг эрт олж харж, өнөөдрийг хүртэл Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ өндөр сэтгэгдэл төрүүлж байна.

Бид зангидсан гар шиг эв нэгдэлтэй байж үүнийг давж гарна.

АНУ Монгол улсын стратегийн түнш гэдгээрээ бахархаж байна

Монгол улсад коронавирусын тархалтыг зогсоохоор ажиллаж буй эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад талархлаа илэрхийлж байна.

АНУ Монгол улсын стратегийн түнш гэдгээрээ бахархаж байна.

Гуравдагч хөршийн хувиар АНУ Монгол улстай энэ хэцүү цагт ч хамт байх болно” гэлээ.

НҮБ-ын Хүүхдийн сангаас энэхүү тусламжийн хүрээнд:

  1. Хүүхэд,жирэмсэн болон үндэсний цөөнх болсон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тусгайлан зориулсан мэдээллийг бэлтгэн үндэсний хэмжээнд хүргэх
  2. Мөн сургуулиудын хүрээнд гар угаах боломжийг нэмэгдүүлж,нэн шаардлагатай саван,гар ариутгагч, халдваргүйжүүлэгч бодис зэргээр хангах
  3. Сургууль,цэцэрлэг хаагдсантай холбоотойгоор бага насны хүүхэд хараа хяналтгүй үлдэж, мөн зарим гэр бүл орлогоо алдаж ядуурлын шугамаас доогуур орох эрсдэлтэй байгаа учраас энэ чиглэлэээр мөн анхааран ажиллана гэдгээ НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Алекс Хaйкенс хэллээ.

Шууд үзэх:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ