• Францын иргэн гэрийнхээ тагтан дээрээс 42 километрийн марафонд гүйж,дээд амжилтаа эвджээ

    2020-03-24

    Франц улсын хувьд коронавирусын тархалтын эрчмийг бууруулах зорилгоор иргэдээ гадуур явахгүй, аль болох гэрт нь байлгах арга хэмжээг авч буй.

    Тэгвэл гэртээ тусгаарлагдаад байсан 32 настай Элиша Начомовиц гэрийнхээ тагтан дээрээс 42 километрийн марафон гүйлтэнд гүйжээ.

    Тэрээр нийт 42 километрийн замыг зургаан цаг 48 минутад туулж, хувийн дээд амжилтаа хоёр дахин ахиулсан байна. Элиша Начомовиц хэвлэлийнхэнд  “Миний хамгийн хийх дуртай зүйл бол гүйх,хэдэн цаг гүйсэн ч хамаагүй” хэмээн ярьжээ.

    Коронавирусын улмаас гуравдугаар сарын 15-ны өдөр Барселонагийн гудамжид зохион байгуулагдах байсан тэмцээн нь хойшилсноор ийнхүү гүйжээ.

    Начомовицийн хувьд нийт 36 марафонд оролцсоноос, энэ удаагийн тагтан дээрээ гүйсэн нь хамгийн хүнд нь байсан гэнэ. Учир нь тагт нь маш бага зайтай учраас хүчээ авах ямар ч боломжгүй, хэдэн секунд гүйгээд л буцаад эргэх шаардлагатай болж байсан гэнэ. Ийнхүү тасралтгүй гүйх үед нь найз охин нь дэмжин,эрч хүчийг нь сэлбэх зорилгоор M&M’s, Coca Cola өгч байжээ.

    Франц улсын хувьд гуравдугаар сарын 17-ноос эхлэн гадаад улсуудтай харилцах хилээ хаасан бол өнгөрсөн долоо хоногоос эхлэн хүн олноор цугларч болох зоогийн газар,кафе,бааруудыг хааж, улс доторх хөл хөдөлгөөнөө хязгаарлаад байгаа юм.

    Эх сурвалж:Cnn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ