• Toyota Land Cruiser 300 машины нээлтийн хугацаа 2021 он болж хойшилжээ

    Шинэ Toyota Land Cruiser 300-ийн тухай мэдээлэл гарчээ. Өмнө нь авсан мэдээллээр бол уг загварын ерөнхий танилцуулгыг 2020 онд хийх ёстой байсан бол одоо тодорхой шалтгааны улмаас 2021 оны зунаас нааш нээлт хийгдэхээргүй болжээ. Энэ тухай BestCarWeb хэвлэлийн газар тус брэндийн хэд хэдэн дилерүүдэд хандан мэдээлсэн байна.

    2019 оны 9-р сард хэвлэлийнхний мэдээг үгүйсгэсэн байна – тэд “Шинэ үеийн Land Cruiser-ийг гаргах огноо, нэр, техникийн дэлгэрэнгүй мэдээлэл”-ийг “хуурамч” гэж мэдэгджээ. Компанийн дэлхийн оффисын хувьд энэ талаар мэдээлэлгүй хэвээр үлдсэн. “300”-ийн дебют-ийг хойшлуулсан шалтгаан нь бас тодорхойгүй байна. Хувилбаруудын дунд тод томруун нь коронавирусын тархалт, үүнээс болж Японд болох Олимпийг цуцалж, COVID-19-тэй холбоотой дэлхийн санхүүгийн хямрал нэрвэж эхэлж байгааг оруулжээ.

    Land Cruiser-ийн дараагийн загварын техникийн талаарх мэдээлэл бага зэрэг байна. Түүнийг TNGA-ийн модульчлагдсан архитектурт оруулах болно гэж мэдээлж байгаа боловч зарим талаараа хүрээ бүтцийг хэвээр хадгална. Энэхүү машин нь 4.6 литрийн 8 цилиндртэй хөдөлгүүртэй байхаа болино. Үүний оронд хамгийн том хөдөлгүүр нь 3.5 литрийн эрлийз V6 болно. Энэ нь 299 морины хүчтэй 356 Нм-ийн эргэлттэй байх аж.  .

    Япончуудын үзэж байгаагаар Toyota Land Cruiser 300 нь 4,950 x 1,980 x 1,870 мм хэмжээтэй байх болно. Сонголтуудын үндсэн жагсаалтад Toyota Safety Sense аюулгүй байдлын бүрэн багцыг багтаах бөгөөд дээд хувилбарт шинэ, илүү дэвшилтэт функцүүдээр дүүргэх болно.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • эртнээс үүнд таарах цахилгаан моторыг монголчууд хийх нь чухал.санхүүжилтэнд нь хандив өгнө шүү.манайхаан дор дороо биш нийлж хөдөлцгөө.та нар чаднаа.урагшаа

    • Монголчууд өөрсдөө унах унаагаа хэзээч хийж чадахгүйдэгээ.Япончууд ёстой арчаагүй монголуудын дэргэд үнэхээр чадалтай юмаа.Хийснээрээ дэлхийд ноёлж чадаж байна.зуун жилийн дараах нь бүр ч илүү бүтээл болох нь мэдээж.

    • Манай дарга нар сонгуульдаа ялаад дараа нь захиалахад яг таарах юм байнаа. Сайхан амьтан байна аа   

    Холбоотой мэдээ