• Б.Ганцэцэг:“Инновацийн грант” нь санхүүжилтийг нэг удаа 100 хувь олгодгоороо онцлогтой

    2020-03-26

    Шинжлэх ухааны, инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд гаргах зорилгоор “Инновацийн грант”-ыг хоёр дахь жилдээ олгохоор сонгон шалгаруулт нь зарлагджээ.

    Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 99 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсанИнновацийн үйл ажиллагаанд оролцогчид грант олгох журам”-д зааснаар сонгон шалгаруулалтыг БСШУСЯ хариуцан явуулах бол ШУТСангийн зүгээс эцсийн санхүүжилтыг нь олгох,мөн эцсийн үр дүнг цаасан тайлан хэлбэрээр хадгалах Итгэмжлэн хадгалагчийн үүргийг хүлээдэг байна.

    “Инновацийн грант”-ын ач холбогдол,сонгон шалгаруулах үйл явцын талаар ШУТСангийн Захиргаа,хяналт шинжилгээний хэлтсийн дарга Б.Ганцэцэгтэй ярилцлаа. 

    Өнгөрсөн жилийн хувьд нийт 300 сая төгрөгийн үнийн дүн бүхий “Инновацийн грант”-ыг дараахь таван төслүүдэд олгожээ.

    -Бусад ШУТСангаас санхүүжүүлдэг грант төслүүдээс “Инновацийн грант” нь ямар онцлог ялгаатай вэ?

    -“Инновацийн грант”-ын хувьд ТЭЗҮ,судалгаанд нь биш тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх тоног төхөөрөмж,түүхий эд зэргийг худалдан авах чиглэлийг нь санхүүжүүлдэг.

    Инновацийн үйл ажиллагаанд оролцогчид грант олгох журам”-ын 2.4-т Грантыг төслийн судалгаа боловсруулалтын ажил гүйцэтгэх, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулахад зарцуулахгүй” гэж нарийвчлан заасан байгаа. Мөн өмнө нь грант авж байсан төсөлд дахин грант олгохгүй байхаар тусгасан.

    -Шинжлэх ухаан төслүүдийн хувьд дунджаар 2-3 жил хэрэгждэг. “Инновацийн грант” нь хэр хугацаанд хэрэгжиж дуусдаг вэ,мөн санхүүжилтыг хэрхэн олгодог талаар мэдээлэл өгөхгүй юу?

    -“Инновацийн грант”-ыг авч буй байгууллага нь нийт санхүүжилтынхаа 60 хувийг өөрсдөө гаргасан байх ёстой. Нэг ёсондоо, нийт 100 сая төгрөгийн санхүүжилт хэрэгтэй байлаа гэхэд 40 хувийн санхүүжилт буюу 40 сая төгрөгийг нь ШУТСангаас олгодог гэсэн үг. Харин санхүүжилт авч байгаа байгууллага нь хөрөнгийн чадвартай гэдгээ тайлан,баланс дээрээ баталсан байх ёстой гэсэн үг.

    Бусад төслүүдийн хувьд эхний жилийн үр дүнг хүлээн авч байж үлдсэн санхүүжилтыг нь олгох эсэхийг шийдвэрлэдэг бол Инновацийн грант”-ын хувьд санхүүжилтыг нэг удаа 100 хувь олгодгоороо онцлог.

    -Сонгон шалгаруулалтад хэрхэн бүртгүүлэх боломжтой вэ?

    Project.edu.mn вебсайт дээр онлайнаар бүртгүүлсэн оролцогч нараас шүүж шалгаруулдаг. Сонгон шалгаруулалтыг БСШУСЯ хариуцан явуулдаг. Харин ШУТСангийн хувьд сонгон шалгаруулалтын явцад нэгдүгээрт давхцсан , хоёрдугаарт тухайн төслийн удирдагч өмнө нь хэрэгжүүлсэн төслийн өртэй эсэхийг хянан баталгаажуулдаг. Мөн төслийнхөө төсвийг үнэн зөв тодорхойлж уу,төлөвлөснийхөө дагуу зарцуулж байна уу зэрэг санхүү хяналт тавьж ажилладаг болно.

    -Одоогоор ямар нэгэн бүтээгдэхүүн нийлүүлэлт ирсэн байгаа юу?

    -Одоогоор ирээгүй байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ