• Италид 95 настай эмэгтэй коронавирусыг ялжээ

    2020-03-23

    Энэ сарын эхээр коронавирусын халдвар авсан нь тогтоогдож улмаар эмнэлэгт хэвтсэн Италийн Моденагийн Фананод оршин суудаг 95 настай эмэгтэй бүрэн эдгэж,энэхүү өвчлөлийг ялан дийлсэн хамгийн өндөр настнаар тодорчээ.

    Алма Клара Корсини нь гуравдугаар сарын 5-ны өдөр өвчний шинж тэмдэг илэрснээр эмнэлэгт хүргэгджээ. Хариуцсан эмчийнх нь хэлснээр өвчтөний бие эмчилгээнд хурдан хариу үйлдэл үзүүлж, одоо бүрэн эдгэрчээ.

    Мөн заавал ч үгүй вирусын эсрэг эмчилгээ хийлгүйгээр дархлааг нь дэмжихэд эдгэрэх боломжтой байсан гэж эмч нар онцолжээ. Click To Tweet

    Тэрээр хэвлэлд өгсөн ярилцлагынхаа үеэр “Миний бие сайн байгаа. Намайг эмчилж байсан эмч,сувилагч нар маш сайн хүмүүс байсан. Би удахгүй гэртээ харих байх” гэжээ.

    Өвчлөлийн анхны тохиолдол бүртгэгдсэн хоёрдугаар сараас хойш тус улсад нас барсан хүний тоо БНХАУ-аас давжээ. Хятад улсад нийт 5,476 хүн нас барсан бол Италид 7,024 хүн нас бараад буй. Click To Tweet

    Эх сурвалж:dailymail.co.uk

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ