• МАН: Дундаж орлоготой иргэдийг дэмжиж, банкны зээлийн хүү бууруулна

    МАН өнөөдөр Бага хурлаа онлайн хэлбэрээр зохион байгуулж байна. Тус бага хурлыг УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ удирдан чиглүүлж байгаа бөгөөд хот, хөдөөгийн 38 газраас шууд холбогдож байгаа юм.

    Энэ удаагийн УИХ-ын сонгуульд оролцох намынхаа мөрийн хөтөлбөрийг эцэслэн танилцуулж, санал солилцож байна. МАН-ын мөрийн хөтөлбөрт “Импортлогч улсаас экспортлогч улс” болох зорилт дэвшүүлээд байна.

    ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ “МАН-ын энэ удаагийн мөрийн хөтөлбөр үндсэндээ дундаж орлоготой иргэдийг дэмжихэд чиглэх бөгөөд банкны зээлийн хүүг бууруулах реформ, орон сууцжуулах хөтөлбөр багтсан. Орон сууцыг тасралтгүй барьсаар байгаа ч гэсэн орон сууцны үнэ зорилтот бүлэг худалдан авах боломжтой түвшинд очихгүй байна.

    Тийм учраас Сингапурын хуримтлалын нэгдсэн тогтолцоог нэвтрүүлэх асуудлыг мөрийн хөтөлбөрт тусгасан. Нийгмийн даатгал төлж байгаа иргэн бүхэн орон сууцанд орох, түүнд нь төр оролцохоор байна. Тодруулбал, 50 м/кв байрыг залуу гэр бүл болон гэр хорооллоос орон сууцанд орох тохиолдолд цемент, арматурыг тэглээд, төрийн орон сууцны корпорацыг оролцуулаад, зах зээлийн үнэлгээг бууруулах том хөтөлбөр багтсан.

    Нийгмийн ардчилсан үзэлтэй МАН-ын хувьд эрүүл мэнд, боловсролын асуудал анхаарал татсан хоёр чухал багана гэж ойлгож болно. Эрүүл мэндийн салбарт оношилгоог нэгдсэн стандартад оруулах том зорилт дэвшүүлж байгаа. Иргэн жилд нэг удаа заавал оношилгоо хийлгэж хавдар болон бусад өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг болох гэх мэт. Боловсролын хувьд тогтолцооны реформууд хийгдэхээр байна.

    Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дээр тулгуурлах 52 хууль байгаа. Тэдгээрийн дотор улс төрийн намуудын хариуцлагыг нэмэгдүүлэх, мөрийн хөтөлбөрийг урт хугацаагаар төлөвлөх, төрийн албан хаагчдыг тогтвортой ажиллуулах үндсэн зорилтууд тавигдсан. Төвлөрлийг сааруулах том цогц бодлого орж байгаа. Мөрийн хөтөлбөрийн таван үндсэн бүлэг дээр товч тайлбар хийхэд ийм байна” гэжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Та нарын буянаар манай улсад дундаж орлоготой иргэд бараг байхгүй болж, ядуус руу шилжсэн. Одоо манайх хэт баян та нар, үгээгүй ядуус гэсэн хоёр давхрагатай болсон

    Холбоотой мэдээ