• Сонгууль 2020: Завханд МАН-аас Ц.Цэрэнпунцаг, Б.Энхболд, АН-аас Я.Санжмятав, З.Нарантуяа нар хүч үзнэ

    Албан ёсоор тогтоосон товоор бол УИХ-ын ээлжит сонгууль зургадугаар сарын 24-нд болох ёстой. Коронавирусын халдвар Монголд орж ирэхгүй, дэлхий нийтэд намжчих юм бол сонгууль болдгоороо болж таарна.Хэдийгээр хөл,хорио тогтоож, улстөрчид тойрогтоо ажиллах боломжгүй, олон хүний бөөгнөрөл үүсгэхгүй байгаа ч битүүхэндээ бүгд сонгуульдаа бэлдэж байна.

    Тиймээс gereg.mn сайтын улстөрийн тоймч 26 тойрогт аль намаас хэн хэн нэр дэвших талаарх тоймыг цувралаар хүргэж байна.

    Завханд өнгөрсөн 2016 оны сонгуулиар АН ялсан. Хоёр мандаттай тойрог. Хоёр ч Ерөнхийлөгч Н.Багабанди, Н.Энхбаяр нарыг сонгож байсан нутаг.

    АН Завханд ялахад нөлөөлдөг гол хүчин зүйл нь цагтаа УИХ-д МАН-аас нэр дэвшин гишүүн болж байсан нөхдүүд өөр өөр намаас нэр дэвшин саналыг нь хуваадагтай холбоотой. Өнгөрсөн 2016 оны сонгуулиар ч ийм л юм болсон. МАН-ын нэр дээр УИХ-д сууж байсан Д.Балдан-Очир байна. МАХН-аас нэр дэвшээд санал хуваалцсан тул АН-ын нэр дэвшигчид тус болсон.

    Тэгвэл түүнээс ч илүү хорлогч бас байна. МАН-аас нэр дэвшсэн Ш.Батсамбууд төрсөн ах нь болох Ш.Сайхансамбуу ТТЭНН гээчээс нэр дэвшин шавар хаасан. Ингэснээр З.Нарантуяад аз гийж гишүүн болж байлаа .

    Тэгвэл энэ оны сонгуульд АН-аас УИХ-ын гишүүн, дэд дарга Я.Санжмятав, УИХ-ын гишүүн, АН-ын дэд дарга З.Нарантуяа, Завхан аймгийн засаг дарга Д.Батсайхан нар нэр дэвших бодит өрсөлдөгчид. Гэхдээ энэ удаа хоёр гишүүн нь боломжоо хадгалж үлдэх болов уу гэцгээж байна. Я.Санжмятавын хувьд УИХ-ын дэд дарга, нам дотроо хэнтэй ч учраа ололцчихдог. З.Нарантуяа нь намынхаа дэд дарга төдийгүй эмэгтэйчүүдийн квот гээчээр хамгийн түрүүнд нэр дэвших боломжтой.

    Харин эрх баригч МАН-аас Завханд улаан тугаа хатгахаар улсын гарьд, “Жем интернэшнл”-ийн Ц.Цэрэнпунцаг, “Сонор трейд” группийн ерөнхийлөгч Б.Энхболд нар өрсөлдөх гэлцэж байгаа.

    Ц.Цэрэнпунцаг гарьдын хувьд торойж мэдэх нэр дэвшигч. Харин өмнөх сонгуулиар нэр дэвшээд унасан Б.Энхболдын хувьд хэлэхэд хэцүү л сонголт. Түүнийг уяачийн хувьд сайн. Егүзэр хээр мориороо алдартай гэдэг.

    Энэ удаад МАХН-аас Д.Балдан-Очир, Үнэн ба Зөв намаас Ш.Сайхансамбуу, түүний дүү Ш.Батсамбуу ШИНЭ намаас тус тус нэр дэвшиж дахин өрсөлдөх чимээ бий.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • ТЭР  МОРЬ  ЗОРЬ  БӨХ  МӨХӨӨР  ЯАНАМ  БЭЭ.НАРАНТУЯА  ЭРДЭНИЙН  ГАР  ХӨЛ  БОЛОВЧ  ДЭМЖИЖ  БОЛОХ  ЮМ  ШИГ  САЙХАНСАМБУУ  Ч  ГЭСЭН .ЕР  НЬ  ӨӨР  ХҮН  БАЙДАГГҮЙ  ЮМУУ ДАА  ЗАЙЛУУЛ.

    • Энэ ах дүү хоёр ингэж олны шившиг болж байхаар нэг мөр нэгийгэ алчихаачИчдэггүй юм у ичээч ичээсээ 

    • Уул уурхай ухаж баяжсан Энхболд хэрэггүй байгал ухаж ард түмнии баялагиин идсэн хүмүүсээс салах гэж ядаж байж нэмж Энэ Энхболдоор яах юм сонгууль болхоор л гарч ирдэг ялаа батгана шиг

    • Өмнө нь гарсан бөхчүүдээр хүнийг дүгнэж болохгүй. Бүгдийг нь нэг саванд хийчихэж болохгүй. Мэдлэг боловролыг нь харах хэрэгтэй. Нэр дэвшигчидээ сайн судлаад үзвэл Цэрэнпунцаг гарьд залуу байхаасаа л мэдлэг боловсрол өндөр шал өөр хүн байсан. Одоо ч олон юм үзэж нүд тайлсан , улс төрийн боловсролоо ч эзэмшсэн бусад нөхдүүдийг бодвол шунал энэ тэрийгээ дарчихсан хамаагүй хувь хүний ёс суртахуун сайтай тийм хүн. Энэ тэрүүгээр харагдадгүй нь ч тэр бусад энэ нөхдүүд шиг би, би гээд яаваад байдаггүй. Энэ хүнийг дэмжээд өг гэж хэн ч хэлээгүй шүү, манайхан гол нь эдгээр хүмүүсийгээ үнэхээр судалж үзээд өөрсдийнхөө сонголтыг хүний үгээр биш хиймээр байна. 

    • ТЭНЭГ ХҮН Л БӨХ СОНГОНО ДОО НЭРТЭЙГЭЭР ДУУЧИН БӨХӨӨР УЛСАА УДИРДУУЛ МАЛНУУД НААД МАНГАРУУДАА ЗАЙЛУУЛААЧ ЭНЭ МАН НАМ ЧИН БҮҮР СУГА ЮМА

    • Irgen

      • Uls turuur yah yum garidaa. Duu ni arhi uildverledeg. ah ni sogtuugaar hun buudaj aldag, nuurs uhdag, nomarangiin zeel,   30 ger buliin 1 baih geed unen hudal ni medegdehgui medeelel garaad unana.IIm muuhai zuild hutgaldaad yah yum .Ner tsever yvsan ni deeree

    • Нарантуяа 2 унаж 1сонгогдсон ,балданочир   сайхан самбуу нар тус бүр 1 унаж 1 сонгогдсон,батсамбуу энхболд нар 1 уначихаад байгаа, мятав 1 унаж, 3 сонгогдож 1 удаа засгаар ажилласан завханчууд өгөх зүйлээ бүгдийг өгсөн .цэрэнпунцаг хүү огт унаагүй архи спирт ,номаринг нүүрс  бэгзийн хүн алсан гээд бөөн асуудал байдаг.Манайхан очсон хүнийг 1 удаа сонгохгүй унагаад байгаам да

    • gard unen goe shuu Gardaa demjeerei zavhanchuudaa buyan zayatai zavhanchuudiig gard shig hor shargui hovdog setgelgui mundag hun tuluuluusuei. Sanjmyatav odoo bolooo muu horchin. Narantuya 3 say tugrugiin tsalin amlaad muuhai hudlaa helj bnaa. Jaahan amidraltai hun yum boluu gesen hudlaa gar bn

    • Сонгохоор олигтой хүн байхгүй бол хутагтуудаа сонгооч. Танай аймаг бөөн тэнгэрийн хутагтуудтай биз дээ. Сонгогдчихоод УИХ-даа суухгүй ард түмэндээ буян үйлдэхээр сүмээрээ эргэлдээд л 

    • Завханд гарьдаас өөр сонголт үнэндээ алга даа. 60 тэрбум, МАНАН-гийн гар хөл, үр могойнуудыг яав ч сонгож болохгүй шүү

    • Завханаас МАНАН-н хөл гар болсон нөхдүүдийг сонгомооргүй л байгаа юм даа. Санжмятав гэж бөөн заль, Нарантуяа гэж С.Эрдэнэ-н улаан хамгаалагч, Энхболд гэж морь уядаг л гэх, Цэрэнпунцаг гэж барилддаг нөхөр. Завханд өөр боловсролтой, арай нэг сийрэг толгой алга уу даа. Арай ч үгүй байлгүй дээ.    

    Холбоотой мэдээ