• АН-ын зөвлөлөөс УИХ-ын дарга Г.Занданшатар,Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт шаардлага хүргүүллээ

    2020-03-23

    АН-ын зөвлөлөөс цаг үеийн мэдээллийг хийж байна. АН-ын зөвлөлөөс коронавирусын чиглэлээр авч хэрэгжүүлэх шаардлагатай нийт зургаан төрлийн арга хэмжээний саналыг УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хүргүүлж буйгаа мэдээллээ

    УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Монгол улсын эрүүл мэнд, цагдаагийн ажилтнууд нойр хоолгүй, цаг наргүй ажиллаж байна. Иргэд ч мөн анхаарлаа сулруулахгүй,зөвлөмж зөвлөгөөг сайн дагаж байна. Цар тахал эхэлснээс хойш гурван сарын хугацаанд эдийн засгийн хямрал бодит байдал болчихоод байхад Засгийн газар, УИХ дэндүү хайнга, хөндий хандаж байгаа нь буруу. Энэ бол улстөржилт биш. Айл өрх, ард иргэд хоёр сар орлогогүй амьдарч байна. Төсвийн тодотголоо хийе. Сүүлийн нэг сарын хугацаанд экспорт зогсонги байдалд орсны сөрөг нөлөөг хэн ч тооцоолохгүй явж байна” гэлээ.

    Ийнхүү гурав дахь удаагаа зөвхөн Засгийн газрын хэмжээнд биш мөн УИХ-д дараахь зургаан төрлийн санал, шаардлагыг хүргэлээ:

    1. 2020 оны төсвийг тодотгож, хамгийн багадаа 1 их.наяд төгрөгийн эрсдэлийн санг байгуулая
    2. Иргэдэд төрөөс олгох тэтгэвэр,тэтгэмжийг хадгалж,хамгаалахад тодорхой шийдлийг гаргах
    3. Хувийн хэвшилд ажиллаж буй иргэдийн цалинг бууруулахгүй байх арга хэмжээ авах
    4. Өргөн хэрэглээний импортын барааны татварыг чөлөөлөх
    5. Экспортоо дэмжих шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэх
    6. Малчдын өрхийн амжиргааг дэмжихийн тулд ноос,ноолуурын асуудлыг даруй шийдэх

    Мөн “УИХ биечлэн хуралдаж болохгүй бол цахимаар хуралдах дэгийнхээ асуудлыг шийдэх хэрэгтэй” гэв.

    Шууд үзэх:

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ