• С.Эрдэнэ:Гадаадад байгаа монгол иргэдийг авчрахыг эсэргүүцсэн нэг ч үг хэлээгүй

    2020-03-23

    АН-ын зөвлөлөөс цаг үеийн мэдээллийг хийж байна.

    Энэ үеэр АН-ын дарга С.Эрдэнэ “Иргэдээ алагчилсан, ялгасан асуудлыг яриагүй. Ийм байдлаар асуудлыг мушгин гуйвуулахыг, улстөржүүлэхийг оролдож байгаа бол хаана ч очсон би хариуцлагаа хүлээж, хэлсэн үгэндээ эзэн байна гэдгээ хэлье” хэмээн мэдэгдэл хийлээ.

    Тэрээр мэдэгдлийнхээ үеэр “Дэлхийн эрүүл мэндийн салбар хамгийн өндөр хөгжсөн улс орнуудад АНУ, Франц, Итали улсуудад нас баралт маш өндөр хувьтай байна. Ийм нөхцөлд хэт тайвширсан,хэт бардам байж болохгүй.

    АН-аас илэрхийлж байгаа аливаа байр суурь анхааруулга, сэрэмжлүүлгийг зориуд санаатайгаар мушгин гуйвуулах, монтаж эвлүүлэг хийх замаар сошиал орчинд цацах замаар буруу ойлголтыг нийгэмд төрүүлж байна.

    Улс орны өмнө үндэсний аюулгүй байдал үүсчихсэн энэ үед асуудлыг улс төрийн зорилгодоо, сонгуульд ялах гэсэн увайгүй оролдлогоо таслан зогсоохыг эрх баригчдаас шаардаж байна. Гадаадад 150-200 мянган монгол иргэд байдаг гэсэн албан бус мэдээлэл байдаг. Иргэдийн эрүүл, аюулгүй байдлын талаар эрх баригчид яг ямар бодит арга авч хэрэгжүүлж байна вэ? Тусгай үүргийн онгоцыг хэн гаргаж, жагсаалтыг гаргаж байгаа нь хагас нууцлалын зэрэгтэй байна. Тусгай үүргийн онгоцоор ирэх хүмүүсийн нэрсийг хэн гаргаж байна, ямар хүмүүс байгаа зэргийг ил тод, нээлттэй болгохыг шаардаж байна.

    Гадаадад ажиллаж сурч, амьдарч байгаа монгол иргэдийг монголдоо авчрахыг эсэргүүцээгүй. Энэ талаар нэг ч үг хэлээгүй. Харин зүгээр үндэсний аюулгүй байдлыг хангаж чадаж байгаа эсэх дээр үгээ хэлсэн.

    Иргэдээ алагчилсан, ялгасан асуудлыг яриагүй. Ийм байдлаар асуудлыг мушгин гуйвуулахыг, улстөржүүлэхийг оролдож байгаа бол хаана ч очсон би хариуцлагаа хүлээж,хэлсэн үгэндээ эзэн байна гэдгээ хэлье. Найман шаардлагыг тавьсан, үүндээ ч одоо байр суурь хэвээр байна.

    Гадаадад байгаа Монголчуудынхаа төлөө урьд нь ч анхаарч ирсэн, одоо ч анхаарч байна. Энэ байр сууриндаа цаашдаа ч хатуу байна” гэв.

    Шууд үзэх:

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Нэрсийг гаргах ямар шаардлага байнаа. Бүгд л монголчууд ш дээ. Хэнийг хайгаад байгаа юм. Энэ чинь харин улс төржилт биш үү? 

      • энгийн иргэдийг биш ѳѳрсдийнхѳѳ гэр бүл хамаатан саднаа тусгай үүргийн онгоцоор авлаа гэж хэлсэн юм бишүү?би тэгэж ойлгосон 

    • эр юм бол чи хэлсэн үгэндээ эзэн болж. идсэн аягаа долоогоорой. хүүхэн зан гаргаад байх шаардлагагүй 

    • Манай улсын мэдээллийн бүх салбар бүгдхудал хуурмаг мэдээ (гуйвуулаад) тараагаад бгаан бна. Эрдэнээс бусад нь буруу сонсож буруу ойлгож бгаан бна

    • ЭЭ ХАЙРХАН ИЙМ ХҮНИЙГ Л СОНГОХГҮЙ ЮМСАНДАА. АЗААР ИЙМ ХҮНД ҮЕД ИЙМ НӨХӨР ЕС БАЙГААГҮЙ НЬ МОНГОЛЧУУДЫН ЗОЛ ЮМ ДАА

    • Өвчин иипортлоо гээд бсан биз дээ,сонссон шүү,ингээд ярьсан хэлснээ хэдэн цагийн дараа гуйвуулдаг булайнууд бгаа юм даа.

    • Казакстан улсад 250 гаруй оютан байгаа шүү, тэднар одоо яаах болоо,  хурдан нэг шиидвэр гаргаж өгөөчээ!!!  Танус

    • Казакстар улсад 250 гаруй оютар байгаа, шүү тэднаи одоо яаах бол түргэн нэг шийдвэр гаргаад өгөөчээ! 

    • Эргүү Ээгий ч аргагүй хөгширсөн байна даа,   хэлсэн ярьсанаа хурдан мартчихаж… ха.. ха… 

    • АН-ын алтан хараацайнууд нь авилга хахуулиар долларын тэрбумтан болж  , одоо удирдаж байгаа хэдэн ч авилга хахуулийн асуудалд холбогдсон хүмүүс удирдаж байгаа . Анх азийн бар болно гэсэн азийн бар битгий хэл муурч үгүй ард түмэн нь ядуу буурай авилга идэгдсэн хөгжилгүй буурай улс болсон шүү . 

    • Ийм хэлсэн ярьсанаа мэддэггүй тэнэгүүдийг дахин сонгож алдав даа түмэн олон минь! Энэнээс одоо юуч хараад нэмэргүй амьтан болжээ!

    • Ярьж байгаа байдал Харах царайны цаанаа нэг боловсролгүй нэгэн юмдаа хайран сайхан ардчилсан намын нэр хүнд .намаа цэвэрлэх юмсан Эрдэнэ чи зайлаач

    • Za bitgii jujigleed bai .Ter undeslelgui hurungujsun tuhaigaa shuuhiin omno tailagnaj uz Yaaj ch bodson ooroo Mongol Ulsad hudulmurluj olson tsalingaaraa tegj tasrah uchirgui .Niigmiin daatgal,nas barsan humuusiin ner deerh huuli bus orlogo bugdiig nu tailbarla .novshoo .uzen yadmaar durak 

    • ЮУ ХИЙСНЭЭ, ЮУ ХЭЛСНЭЭ, ЮУ ХАРСНАА, ЮУ СОНССОНОО МАРТАЖ БОЛОХГҮЙ ШҮҮ! ЖААХАН БАРИМЖААТАЙ БАЙГААРАЙ ИЙМ Л ХҮМҮҮСИЙН ЦААНА ЮУ ЮУНААС Ч ИЧИЖ ЗОВХОО БАЙЧИХСАН ЛУЙВАРЧДЫН ШИРЭН НҮҮР БАЙЖ Л БАЙДАГ.

    • С.Эрдэнэ гуай Та, ард түмнийг тэнэг, сонсголгүй, ой санамжгүй мэтээр доромжлохоо болио. Хэлсэн ярьсан чинь баримттай нотолгоотойгоо байгаа гэдгийг бүү март. Сонгуульд ард түмний сонголтоор гарч ирдэг. Ард түмнээ алгачилж үздэг хүн хэрэгүй ээ. Та энэ удаагийн сонгуульд АН алчихсан шүү.

    • Tedniig virus importlogch gej helsen, tedniig gadaad ulsad amidardag, surdag baidlaar ni yalgavarlaj, eh orondoo ireh huseltei bgaag ni eserguustej, undsen huuliar batalgaajsan erhee edlehiig ni horiglood uvchin degdsen gazar baidgaar ni gaduurhaad baina gej oilgoson shu de. Adilhan mongol hun ter tusmaa uls turiin tom alban tushaaltan, huuli sanaachlagch hun iim hariustlagagui, yavstuu ug olon niited helsen ni muuhai haragdaj baina aa!🤮

    • Энэ бах мэлхий АН ыг ангал руу хийлээ дээ гадаадаас дарга эрх мэдэлтнүүдийн хүмүүс ирж бна гэж хуцаж бна тэд чинь бас энэ орны хүмүүс биш үү

    • Эрдэнэ сонгууль зүүдлээд солиорч ой санамжаа алдаад эхэлсэн үү ард түмэн чиний арчаагүй занг мэдсэн шүү дээ 

    • YASAN CH TV-R GARAH DURTAI YUM!!!!ALGIIN CHINEE NUURNI URAGDDAGGUI YUM BHDA??????ENE ERUULUU????HYATAD YAVJ TURIIN UDURLUGUUDTEI NI HOR NAIRUULJ SONGUULIIN MUNGU GUINA,NEGDEJ DAVAH TSAG BAIHAD,UVCHNUUR ULS TUR HIINE, ENE CH BUR ALIIGAA ALDAJ DUUSAJ DEE HUURHII!!!!ERDENE GEDEG NER NI GOYODSON HOGIIN SAV BNA!!!!

    • Ардчилсан намынхан энэ нэг хэлсэн ярьснаа санадаггүй эргүүгээ буулгахгүй бол танай нам өнгөрлөө 

    • Амаа алдчихаад барьж чадахгүй байхаа чиАрд түмэн чинь ухаантай шүү. Одоо л улс орны  аюулгүй байдал эдийн засгийн асуудлыг  бодмоор болж гэнэ.Эрүүл мэнд анагаах ухааныдотоод ажилаа. яаж. зохион байгуулахыг  мэдэхгүй байж хэлж байгаа үг чинь илүү шүү  Мэдэхгүй байж мэддэг хүн шиг  жүжиглэх хэрэггүй…. 

    • Эрдэнэ огт тийм юм яриагүй гэнээ. Та нар бүгдээрээ худалч юм байна шүү. Телевизүүд, сонин хэвлэлүүд, сошиалоор бүгд эвлүүлэг хийсэн байна гэж байна. Ингэж хүний нэр төрөөр тоглож болохгүй гэнээ. АН гэдэг вант улс ард түмнийг сохор дүлий, хүний ярьсныг ойлгодоггүй мал мэтээр 30 жил доромжилж мэргэшижээ. Хэлсэн үгээ 10 ч хоноогүй байхад ингэж гүрийж байгаа намд итгэж болох уу. Хэзээ ч итгэж болохгүй худалчуудын нам. Сэжиг төрмөөр худалчууд.

    Холбоотой мэдээ