Л.Мөнхтүшиг:Монгол иргэд БНХАУ,ОХУ-аар дамжин эх орондоо ирэх боломжгүй болсон

2020-03-23

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Энэ үеэр ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Хилийн чанадад суугаа ЭСЯ-д монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах чухал үүрэгтэй байдаг.

Цар тахлын хэмжээнд хүрсэн энэ цаг үед хилийн хязгаарлалтыг маш олон орнууд хийж байна. Үүнтэй холбоотойгоор эх орондоо ирэх боломж нь хумигдаж байна.

Он гарснаас хойш 21 мянган иргэн эх орондоо ирсэн байна.

ГХЯ-ны судалгаагар 80 улсад 190 мянган иргэн оршин суудаг. ОХУ, БНХАУ гадаадаас ирж байгаа бүх иргэдэд өндөр хяналт тавьж, оруулахгүй байна.

Монгол иргэд БНХАУ,ОХУ-аар дамжин ирэх боломжгүй болсон.

Чартер нислэгээр татаж авах эсэх нь эцэслэн шийдэгдээгүй байна. Монгол иргэдээ болон хотод,хөдөө орон нутагт байгаа ар гэрт нь уриалж хэлэхэд тухайн бүс нутагтаа аюулгүй байдлаа хангаад аль болох тайван байхыг анхааруулмаар байна. Суугаа орныхоо хууль тогтоомжийн дагуу, өгч байгаа зөвлөжмийг дагахыг уриалж байна. Чартер нислэгт явах иргэд ГХЯ,УОК-т өргөдөл өгөх шаардлагагүй. Нислэг үйлдэгдэх нь тодорхой болвол нислэгийн тизээ горим журмынхаа дагуу худалдаж авна” гэв.

Мөн тэрбээр “Солонгос улсын хувьд оюутнуудын асуудалд анхнаас нь ажиллаж, визийг нь сунгах ажлыг шийдсэн. Өнгөрсөн долоо хоногт 70 гаруй оюутны асуудлыг ярьж шийдсэн.

Оюутнуудын хувьд эндээ визээ сунгуулаад үлдэе, зарим нь зайлшгүй явъя, нислэгт бүртгэж өгөх хүсэлтийг тавьж байна.  Чартер нислэг явах тохиолдолд бүртгэлээ урьдын адил хийлгэнэ “гвэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ