• Б.Ууганбаяр:Гэртээ байгаа эсэхийг нь хөршөөр нь болон гар утасны аппликейшнаар дамжуулан хянана

    2020-03-23

    Улсын онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

    ОБЕГ-ын олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэн “Засгийн газрын хуралдаанаас өчигдөр хэд хэдэн шийдвэр гаргасан:

    1. Цагааннуурын боомтоор иргэдийн орж ирэх хөдөлгөөнийг гуравдугаар сарын 23-ны өдрийн 20:00 цаг хүртэл үргэлжлүүлээд хаахаар болсон
    2. Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтоор гуравдугаар сарын 28-ны 06:00 цаг хүртэл хүмүүс хүлээж аваад, үүнээс хойш хаана.
    3. Дөрөвдүгээр сарын 5-ны өдрийг хүртэл улс орон даяар ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулах
    4. Гадаадаас ирэх Монгол Улсын иргэдийг УОК-ийн шийдвэрээр Буянт-Ухаа, Замын-Үүд, Алтанбулаг боомтоор зохион байгуулалттайгаар нэвтрүүлж, 14 хоног тусгаарлах арга хэмжээ авах шийдвэр гарсан.

    Түр тусгаарлах 14 хоног нь дууссан иргэдийг үргэлжлүүлэн гэрт нь тусгаарлах ажлыг зохион байгуулна . Тухайн иргэн гэртээ мөрдөх журмыг хэрэгжүүлээгүй тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэх асуудал орсон.

     Гэрээр тусгаарлагдах иргэдийг хянах гар утасны аппликейшн болон бүсийн хяналтыг зохион байгуулах ажил үргэлжилж байна.

    ОХУ-ын Ташанта Монгол Улсын Цагааннуур авто замын боомтоор нэвтрэх хүсэлт гаргасан Монгол Улсын 36 оюутан байна. Үүнээс 11 оюутан өнөөдөр ирж байгаатай холбогдуулан хүлээн авах тусгаарлах байрыг бэлэн болгох бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна” гэв.

    Шуурхай штабын дарга бөгөөд ОБЕГ-ын дэд дарга,хурандаа Б.Ууганбаяр “Тусгаарлах байрнаас гарахад нь өөрийгөө гэртээ үргэлжлүүлэн 14 хоног тусгаарлан дэглэм сахих гэсэн албан ёсны батламж дээр гарын үсэг зуруулаад авч байна.

    Гэртээ байгаа эсэхийг хөршөөр нь дамжуулан хянана.

    Мөн гар утасны аппликейшнаар дамжуулан хянах боломжийг судалж байна” гэлээ.

    Өмнөд хөршид гэхэд нэг хүн нэг хүн, нэг хүн нэг орц, нэг хүн нэг байрыг хянан шалгах систем хэрэгжиж байгааг тэрээр онцоллоо.

    Шууд үзэх:

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ