• Д.Нямхүү:Франц иргэний уушгинд гарсан өөрчлөлтүүд эргэн сэргэж,сайжирч байна гэсэн сайн мэдээтэй байна

    2020-03-23

    ХӨСҮТ-д тусгаарлагдан эмчлэгдэж байгаа 9 монгол, нэг франц иргэний биеийн байдал сайжирч байгаа талаарх ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө.

    Тэрээр “Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн гол архаг хууч өвчтэй, өндөр настай 24 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй сөрөг гарсан. Истанбулын чиглэлийн онгоцоор ирж, Цэргийн Төв эмнэлэгт тусгаарлагдсан 22 хүний шинжилгээ хийгдэж байна.

    Гуравдугаар сарын 19-нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 52 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Дэс дараатай,гол эрсдэлтэй гэж сонгож авсан хүмүүсээ эхнээс нь шинжилгээнд хамруулаад явж байна.

    Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 22 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй.

    Өчигдөр буюу гуравдугаар сарын 22-нд ХӨСҮТ-д болон Монгол улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй.

    10 хүний биеийн байдал тогтвортой байна. Хоёр хүндэвтэр байсан хүний биеийн байдал тогтворжиж сайн байна.

    Франц иргэнийхээ уушгийг нарийн шинжлэхэд уушиг нь эргэн сайжирч байна,эмчилгээ зохиж байна гэсэн сайн мэдээтэй байна.

    10 хүнээ хамгийн багадаа 10 хоног үргэлжлүүлэн тусгаарлан,эмчилнэ” гэв.

    Шууд үзэх:

     

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ