• Нийт 286 эмч,сувилагч 14 хоног гэртээ харилгүй,гэрийнхэнтэйгээ уулзалгүй ажиллаж байна

    2020-03-23

    Эрүүл мэндийн яамнаас коронавирусын нөхцөл байдлын мэдээллийг хийж байна.

    ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал  “Нэгдүгээр сарын 9-ний өдрөөс хойш нийт 3321 хүнийг тусгаарласнаас одоогийн байдлаар 2033 иргэн тусгаарлагдан ажиглалтад байна.

    Урьд шөнийн байдлаар Орхон аймагт нэмж 44 хүн тусгаарлагдаж, нийт 86 хүн тусгаарлан ажиглалтад байна. Бусад аймаг,сувиллууд дээр нэмэлтээр хүн ирээгүй байна.

    Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас санал оруулж гудамж,талбай орчны халдваргүйтлийг хэрхэн хийх, тусгаарлалтаас гарж байгаа иргэд эмнэлгээс гараад үргэлжлүүлэн гэртээ 14 хоног өөрсдийгөө тусгаарлах шийдвэрийг гаргуулсан.

    Эмч,эмнэлгийн мэргэжилтнүүдийг халдвараас сэргийлэх,дархлааг дэмжих, илүү цагийн хөлсийг нь олгохоор шуурхай ажиллаж байна.

    Тусгаарлан ажиглалтад байгаа өвчтөнүүдтэйгээ хамт 14 хоног тусгаарлагдан ажиллаж байгаа эмч,сувилагч, ариутгал үйлчилгээний ажилтан гээд 286 хүн гэр орондоо очихгүй,ар гэрийнхэнтэйгээ уулзахгүй явж байна.

    Өмнө нь 14 хоног тусгаарлагдаад гарсан эмч нар ч байгаа. Лабораторийн эмч нар, голомтын ариутгалын баг,тархвар судлалын баг, нисэх багтай болон хилийн боомтуудаас иргэдийг татах багт ажиллаж байгаа мөн түүний ард ажиллаж байгаа инженер техник,сантекникийн ажилчид,тогооч зэрэг мэргэжилтнүүд дайчлагдан ажиллаж байна.

    Монгол улсад эрчимт эмчилгээний нийт 633 ор байдгаас хүүхэд болон төрөхийн зориулалтыг хасахаар үлдсэн 273 орыг ашиглах боломжтой ” гэв.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • taiwan hj irgen ta tv .gn medeelel uzdeggui ymu 10 han hun blch gsn ter chn 3.say igend hangalttai tsohilt ogoh virus ta jhn nud chihee ongoilgowol yasiin be ho.unhr oilgodoggui ym bol duugail bj bailda hun guai.

    • Хүнд хэцүү цаг үед цаг наргүй ажиллаж бгаа эдгээр хүмүүст биеэ бодоорой,өөрийгөө сайн хамгаалаарай гэж захье дээ, сайн сайханыг хүсье,

    • бид ч бас онцгой нѳхцѳлд ямар ч нэмэгдэлгүйгээр ажиллаж бна тэгэх ёстой ингэх ёстой гээд л шалгах юм ѳгѳхѳѳ ѳгчѳѳд шаарддаг болоосой.Нэг их хууль ярьсан хүмүүс 

    • Буянжаргал даргад амжилт хүсье. Маш мэдрэмжтэй зөв шийдвэр гаргаж баг хамт олныг зөв удирдан чиглүүлж маш сайн ажиллаж байгаад талархаж байна.

    • Онцгой  хүнд  нөхцөлд ажилласан  бгаа хүмүүст цалин сайн нэмэж өгөх хэрэгтэй. Ядаж эдгээр хүмүүсийн ар гэр үр хүүхэд бас хэцүү л бгаа ш тэ. Энийг юугаар нөхөх вэ цалин урамшуулал . Өөр юу  ч биш . Тэглээ ч гэсэн ээж аавын гэртээ байхгүй байсан өдрийг нөхөж чадах үнэтэй зүйл хорвоод үгүй. Тийм болохоор татганаад байлгүй энд тэнд авилгад явдаг улсын мөнгөө эд нартай цалинд нь сайн хувиарлах шаардлагатай.Ядаж л витаминлаг хоол хүнсээ хангалттай аваад өөрсдийгөө ч бас хамгаалаг л дэ. 

    • Баярлалаа. Дэлхий даяар ийм л дүр төрх байгаа. Өвчнөө ялж аваад сайхан байх цаг удахгүй ирнээ! Сайн сайханыг хүсэн ерөөе!

    • ГАДААДАД БАЙГАА МОНГОЛЧУУД СОНГУУЛИЙН ШИНЭ ХУУЛИАР САНАЛ ӨГӨХӨӨ БАЙСАН . ЭНЭ НЬ /АН/ ЭРДЭНЭ  ДАРГАД ЯМАР Ч АШИГГҮЙ ТУЛ МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙГ  ”  ВИРУС  ИМПОРТЛОГЧ ” гэв. 

    • Энэ улс өчнөөн тэрбумыг төсөвлөөд зөндөө л хандив аваад бх юм! Энэ мөнгөө юунд зарлагдаад байгаагаа ил болгоочээ! Ийм ажиллаж байгаа хүмүүстээ урамшуулал шагналы нь өгөөчээ! Дундаас нь хурган дарга нар нь идээд л юу ч хийхгүй байж!!!

    • Энэ илүү цагаа авах гэхээр дараан онцгой комисс өгөх ёстой гэнэ. Тийм юм байдаг юм уу. Эмнэлгийн захиргаа цалин бодход нэмж бодоод өгөх ёстой биз дээ

    • Эмч,сувилагч болон энэ цар тахлын голомтонд ажиллаж байгаа нийт баг хамт олондоо талархал дэвшүүлж Та бүхэндээ Эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 

    • Эмч болон эмнэлгийн ажилтан нартаа бүх л сайн сайханыг хүсье. Та нар минь бүхнийг даван туулж чадна итгэж байна монголчууд нь 

    • Tgd odoo yahavfe, urgusun tangarag ni bizdee. Buh irgedee avchirsan hoinoo uursdiiguu duviilguh yum yarival baharhahaar bna. Neg udaagin nislegiin 250 Hun niseh buudlaas avaad tusgaarlaj BJ neeh oh ajillaad bna hutsaad bhiin. Nigel Buren uls bjiij. Icheech. Buh irgedee avchraad oh ajillah bval unendee ta naraar baharhna. 

    • Баярлалаа 😊Сайхан цаг ирэхээр нөхөөд далайн эрэгт амруулах хэрэгтэй.Ар гэртээ санаа зовохгүй ажиллах нөхцлийг улсаас хангаж өгөөсэй.Чимээгүй дайны баатрууд шүү

    • Энэ хүмүүсийнхээ цалын хөлсын сайн өгөөрэй ар гэрээ хаяад ингэж зүтгэж бхад тэр тусламжийн мөнгөнөөс өгвөл таарна 

    • МУЗГ. УОК болон эмч эмнэлгийн ажилтнууд. карантинаар ажиллаж байгаа бүх хүмүүстээ эрүүл энхийг хүсэн ерөөе

    • төрөөс төрсөн тэрбумтангууд,ард түмнийг луйвардаж баяжсан олигархиуд чаддаггүй юм бол эгэл жирийн хүмүүс эгэлгүй энэ хүмүүстээ хандивын аян өрнүүлбэл би 2 гараа өргөөд дэмжинэ. энэ хүмүүсийн ард жирийн л амьдрал бгаа шүү дээ.ядаж л халдвар битгий авчаасай гэдэг айдас бүгдэнд бгаа.

    • Резидент эмч нар гэж угийн цалингүй мөртлөө бүтэн цагаар ажилладаг хүмүүс байдаг. Энэ хүмүүст бусдын адил цалин, илүү цагийн мөнгийг нь бодож өгмөөр юмаа. Ямар оюутан ч биш. Адилхан ар гэртэй, үр хүүхэдтэй хүмүүс, мөн л карантилагдаад ажиллаж бга шүү

    • Илүү ажилласан цагийн нь бүтэн тооцож өгөх хэрэгтэй. Ард нь аав ээж нь. Хань нь. Үр хүүхэд нь. Найз нөхөд нь хүлээж бдаг юм

    • ЭМЯ-ны газрын дарга Буянжаргалаар ахлуулсан багийнхан ч амралтын өдөргүй ажиилаж байгаа даа. Салбарынхан таныг хараад зөв хү томилогдож гэж харж байгаа шүү. Та үргэлж хүнд ажлыг гардаж удирдаж байсан гэдгийг ЭМ салбарынхан мэднэ дээ. 

    • Карантин ямар чухал болохыг…
      Карантилахгүй бол ямар аюултай болохын шинэхэн тод жишээг дөнгөж сая мэдээллээ…

      3 сарын 2-нд Италид хуралд суугаад ирсэн Саратов хотын НЯН СУДЛАЛЫН ТӨВИЙН ЗАХИРАЛ эх орондоо буцаж ирээд карантинд ороогүй, шууд их сургуульд хэдэн зуун оюутнуудад бүтэн 14 хоног хичээл зааж, Төв телевизэд очиж яаж биеэ хамгаалах, ямар үүрэгтэй болох, бусдад яаж халдварлахгүй байх гээд баахан доншуучилж байгаад, саяхнаас өвдөж хоёр уушиг нь хатгаанд автаж хүнд байдалтай СЭХЭЭНД байгаа гэнэ дээ.

      Тэр дарга авгай 14-хөн хоногт 3000 гаруй хүнийг, оюутнуудыг ихэвчлэн, сэжигтэй ангилалд оруулж, одоо тэр 3000 хүн бүгд гэрээр карантилагдсан буюу 10 хүн коронавирустай гэсэн нь зөвхөн өнөөдөр шинжилгээ нь батлагдсан байна. Цаашид хавьтсан хүмүүсийг эрэн сурвалжилж байгаа бөгөөд шинжилгээг олон удаа давтах шаардлагатай болсон гэнэ.

      Тус хотын эрүүл мэндийн яамны дарга дөнгөж сая мэдэгдэхдээ:
      ТЭР ХҮНИЙ БИЕИЙН БАЙДАЛ ЯМАР БАЙХ НАДАД ОГТ СОНИН БИШ.
      Тэр хүнээс болж халдвартай нь батлагдсан 10 хүний амь надад илүү чухал байна, яасан бол гэж айн сандарч байгаа карантилагдсан 3000 гаруй иргэд надад чухал байна… гэлээ.

      Иймд ГАДНААС ИРЖ БАЙГАА МОНГОЛЧУУД МИНЬ…
      ГУЙХ НЬ…
      Карантилагдах хугацаандаа ном ёсоор нь тэвчээртэй, томоотой хүн шиг байж, олон долоон юм ДОНГОСОХГҮЙ, ШААРДАХГҮЙ, ПЭЭДИЙХГҮЙ, 5 ОДТОЙ БУУДАЛД ШУВТ АМЬДАРЧ БАЙГААД ИРСЭН ЮМ ШИГ БҮЛТРЭХГҮЙ.. ГАРИГ АНДУУРАХГҮЙ…амаа хумхиад, аашаа далдруулаад, НЭРЭЭ МАРТААД, ЗҮЛЭГНЭЭС НАМХАН, УСНААС ЧИМЭЭГҮЙ БАЙЖ, 14 хоногоо ХҮН ШИГ өнгөрөөж, эмч, сувилагчийн уйгагүй хөдөлмөрийг, ард түмний сонорыг хүндэлж, гэр орондоо эрүүл саруул очих нь чухлаас чухал гэдгийг ойлгож, НЭГ УДАА Ч ГЭСЭН ТАРХИА ЗАЛГАЖ БОД.
      МОНГОЛ УЛС ЧИНИЙ ТӨЛӨӨ ЧАДАХААСАА ИЛҮҮГ ХИЙЖ БАЙГААГ УХААР.
      Энэ айхтар вирустай хамаагүй ТОГЛОЖ болохгүй гэдгийг дэлхий дахинд харууллаа. copy

      БУРХАН МИНЬ

    • Сэлэнгийн хилээр орж ирсэн хүмүүсийг хаа байсан орхон аймагт аваачиж тусгаарладаг нь ямар учитай юм бэ. Бараг УБ яваад буцаад ирэх шахуу хугацаанд тийм олон цаг олон хүмүүсийг бүгчим агааргүй орчинд авч явах тэнэг шийдвэрийг ямар тэнэг нь гаргадаг бнаа

    • ер нь хүмүүс одоо ойлгож бга гэж найдъя. яагаад эмч, цэрэг, цагдааг (+ багш нар) цалин хангамжийг төрөөс 1-д авч үзэх ёстой бдг гэдгийг хүмүүс яс махаараа ойлгож бга гэж найдъя. учир нь хэрэгтэй цагт тэд бидний өмнөөс биднийг хамгаалж галын фронтод ингэж ажилладаг юмаа. жич: би өөрөө цэрэг, цагдаа, эмч , багшийн төлөөлөл аль нь ч биш.   

    • Күй мөн сүртэй хүмүүсээ10хан өвчтөн дээр ингэж байгаа юм чинь 100 хүрчихвэл яанаа одоо нөгөө баатар жанжин нь хүмүүс нэмээд аваад ирвэл яах уу.

      • Сүржигнээд байгаа ч юм биш л д ээ. 10 хүн дээр бүгд ажиллаагүй. Сэлэнгэ, Дархан, УБ…. гээд зөндөө газар олон хүнтэй ажиллаж байгаа. Юм үзэж, наад нүд чихний бөглөөгөө онгойлгооч. Бичиг үсэг мэдэхгүй юу.. ЧИХ ЧИНЬ СОНСДОГГҮЙ ЮМУУ, НҮД ЧИНЬ ХАРДАГГҮЙ ЮМ УУ

      • Хэдэн мянгаар нь тусгаарлаад ажиглалтанд авч ажиллаж  байна. Тэр хшмүшс үүгээр ч нэг хүмүүс биш хөгшин хүүхэд жирэмсэн. Тэр ч байтугай хагалгаанд орох шаардлагатай хүмүүс ч журмынхаа дагуу тусгаарлагдсан байна. Энэ бүх хүмүүсийн эрүүл мэнд аюулгүй байдлыг хариуцаад эмч эмнэлгийхэн цагдаа онцгой байдлын газар гээд маш олон хүмүүс оросын хилээс эхлээд бүх зохицуулалтыг хийж ажиллаж байгаа гэдгийг ойлгоорой

      • 10 hunees gadna tusgaarlaltand hyanaj baigaa humuus baina gej bihsen baih yu. udir bur medeen deer yrin baigaa. Solongos shig suwilagch emnelegiin ajilchid ni ajlaasaa garaagui, Itali shig achaallaa daahgui bolj hugshin zaluugaar ni ylgaagui, hunii ami ersduuleegui baigaad ni ed nartaa bayarlaarai

      • чи ёстой юу ч мэдэхгүйдээ  угаасаа тархи хатсан юм чинь юу ч ойлгохгүйдээ 10 хан гэнээ тэр 10 хүнтэй чинь чиний бодож байгаа шиг харьцахгүй шдээ хамгаалтын хувцас өмсөхөөс эхлээд за энэ бүгдийг чи ойлгохгүй юм чинь чамд тайлбарлаад хэрэггүй хайрын цаг

      • Чам шиг мэдрэл муутай нь энэ өвчнииг тарааж мэднэ 10 байтугай 1 хүн бсан ч ингэж ажиллана энэ чинь. Тахал ойлгохгүй эргүү бүү орж ир гай лай гахай новш шаар 

      • Шаардлагатай болоод л ингэж ажиллаж байгаа..Шалчигнасан учраа мэдэхгүй юмнууд амны хагархайгаа татаарай.

      • Ийм боловсролгүй мэдлэггүй хүний сэтгэгдлийг уншаад үнэхээр өрөвдлөө. Илэрсэн 11 хүний цаана хичнээн хүн тусгаарлалтанд байгааг мэдэх үү. Тэнд хэдэн хүн ажиллаж байгааг ядаж мэдээд ийм юм бичээсэй. Насанд хүрсэн хүн юм бол мэдээ сонсооч. Энэ бичсэн сэтгэгдлээ түмний шившиг болохоосоо өмнө устгах, уучлалт гуйх ухамсар ч байхгүй хүн биз. 

    • Онцгой цагдаа мэргэжлийн хяналт эмнэпгийнхэндээ илүү цаг өгмөөр юм аа.  Энэ хүмүүсийн чинь ард ард иргэдийн нэг хэсэг нь байгаа. 

    • Болдог бол яг халуун цэг дээр нь ажиллаж бгаа нэг ажилтнаас ярилцлага авч монголчууддаа хандаж энэ ирчээд олон юм яриад бгаа нөхдүүдэд хандаж хэдэн үг хэлүүлэх юмсан

    • Энэ эмнэлгийн багийн эмч,сувилагч,асрагч бусад ажилтан ажилчиддаа талархаж байна. Өргөсөн тангарагтаа үнэнч ард түмэн олныхоо төлөө эрүүл сайхан бүхнийг авчирахаар зүтгэж буй нь үнэхээр бахархал шүү. Та нартаа сайн сайхныг хүсье. Мөн эрүүл мэндийн сайд Сарангэрэлд баярлалаа гэж хэлье. Хүнд хэцүү үед шуурхай удирдлага,оюун ухааны өргөн цар хүрээтэй сэтгэж эмнэлгийн байгууллага эмч ажилчидын нэр хүндийг маш сайн авч явж байна дэлхийд таниулж байна. Ний нуугүй хэлэхэд мэргэжлийн биш гэж голж байсан андуурал байсныг та харууллаа. Сайхан байна аа

    • Энэ бүхэн дууссаны дараа цагаан нөмрөгт баатруудаа төр урамшуулсан шиг урамшуулах байлгүй. Ард түмэн бид одоо ч дараа нь ч мундаг эмч нараа бурхан мэт шүтэцгээе. Урмын сайхан үгээр харамгүй магтацгаая.

    Холбоотой мэдээ