
Итали улсад өчигдөр коронавирусын халдвар эрчимтэй тархаж эхэлсэн хоёрдугаар сараас хойш анх удаа буурах хандлага ажиглагджээ.
Итали улсад улсад Ням гарагт коронавирусын халдварын 5,560 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт тоо 59,138-д хүрсэн тухай өнөөдөр мэдээлжээ.
Энэ нь хоёрдугаар сарын 21-нээс хойш бүртгэгдсэн хамгийн бага тохиолдол бөгөөд нас баралтын хувьд ч буурсан хандлага ажиглагдсан байна.
Бямба гарагт коронавирусын улмаас нийт 793 хүн нас барж байсан бол өчигдөр 651 хүн нас баржээ. Click To TweetИталид халдвар авагсдын тоо бараг 60,000-д хүрээд байгаа бол нийт 5,476 хүн коронавирусын улмаас нас бараад байна.
Өчигдрийн байдлаар нийт 7,024 хүн бүрэн эдгэн эмнэлгээс гарсан нь өмнөх өдрөөс мянга орчим хүнээс нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Эх сурвалж:RTE
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 cэтгэгдэлтэй
7024 гэдэг чинь эдгэсэн тоо биш шүү!!! Хасагдсан тоо. Хасагдах 2 шалтгаан бий. Нас барсан болон эдгэсэн гэсэн 2 шалтгааны нийлбэр нь 7024
Бурхан минь ямар их хүн үхэж бнаа