Сонгодог дуурийн домог болсон оддын нэг Плачидо Доминго коронавирусын халдвар авснаа мэдэгджээ

2020-03-23

Сонгодог дуурийн домог болсон оддын нэг 79 настай Плачидо Доминго коронавирусын халдвар авсан болохоо өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

Тэрээр “Халдвар авсан гэдгээ олон нийтэд зарлах нь ёс зүйн хэрэг болов уу. Манай гэр бүл болон би бүгд одоогоор эмнэлгийн тусламж шаардлагатай гэж үзтэл гэртээ өөрсдийгөө тусгаарласан байна” хэмээжээ.

Халуурах,ханиалгах шинж тэмдэг илэрсний улмаас шинжилгээ өгөхөд халдвар авсан нь тогтоогджээ. Мөн тэрээр олон нийтийг гараа тогтмол угааж,төр засгаас өгч буй зөвлөмж,зөвлөгөөг дагахыг хүсчээ.

Эх сурвалж:Cnn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ