Италид нэг өдрийн дотор 651 хүн нас барж,шинээр 5,560 хүн халдвар авчээ

2020-03-23
Италид өчигдөр 651 хүн коронавирусын улмаас нар барж, нийт нас барагсдын тоо 5,476-д хүрч,халдварын тархцыг бууруулах зорилгоор Засгийн газраас нь дотооддоо зорчих хөдөлгөөнийг хязгаарлажээ.

Цар тахал гэж нэрлэгдсэн шинэ төрлийн коронавирусын анхны тохиолдол бүртгэгдээд сарын нүүрийг үзээд буй Итали улсын Засгийн газраас өмнө нь албан байгууллагуудыг дөрөвдүгээр сарын 3-ныг хүртэл хаах,иргэдийг гэртээ өөрсдийгөө тусгаарлах шийдвэрийг гаргасан.

Эрүүл мэндийн сайд нь мэдэгдэлдээ эрүүл мэнд болон бусад нэн яаралтай шалтгаангүй л бол хотоосоо гарах,өөр хот руу зорчихгүй байхыг анхааруулжээ.

Итали улсад халдвар авагсдын тоо өчигдөр л гэхэд 5,560-аар нэмэгдэж, 59,138-д хүрсэн нь халдварын тархцаараа Хятадын дараа хоёрдугаарт бичигдэж байна.

Гэхдээ дээрх тоог өмнөх өдөртэй харьцуулбал харьцангуй буурсан хандлагатай байна. Бямба гарагт шинээр 793 хүн нас барж, 6,557 хүн халдвар авч байжээ. Click To Tweet

Эх сурвалж:Reuters

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ