• Өнөөдөр МАН-ын Бага хурал онлайнаар хуралдана

    Эрх баригч МАН өнөөдөр намынхаа Бага хурлыг онлайнаар хуралдуулна. Хуралдаанаар 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрөө батлах болон цаг үеийн асуудлыг хэлэлцэхээр товлосон.

    Дэлхийг айлгаж байгаа цар тахал Covid-19-ийн халдвартай холбоотойгоор УОК өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг дөрөвдүгээр сарын 30-н хүртэл сунгасан.

    Тиймээс олон хүнийг нэг дор цуглуулахгүй байх, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон. Тэгвэл УИХ-ын сонгуулийн тухай хуулиар намууд гуравдугаар сарын 25-ны дотор Үндэсний аудитын газар мөрийн хөтөлбөрөө хүргүүлэх хуультай .

    Тиймээс намууд онлайнаар хуралдаж, мөрийн хөтөлбөрөө батлуулж байгаа бөгөөд АН өнгөрсөн бямба гаригт намын мөрийн хөтөлбөрөө батлах Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны хурлаа онлайнаар хийсэн.

    МАН-ын хувьд ч энэ удаагийн Бага хурлаа Тусгаар тогтнолынхоо ордноос удирдан явуулах ба хот хөдөөгийн 38 цэгээс онлайнаар холбогдох юм.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ