• Тамхи,электрон тамхи татдаг хүмүүс коронавирусын улмаас амь насаа алдах өндөр эрсдэлтэйг анхааруулжээ

    2020-03-24

    АНУ-ын Өвчний хяналт,урьдчилан сэргийлэх төвөөс олон нийтэд коронавирусээс хэрхэн урьдчилан сэргийлэх зөвлөмж,зөвлөгөөгөө дахин шинэчлэн гаргажээ.

    Энэ удаад тамхи болон төрөл бүрийн сэтгэцийн эм бэлдмэл,мансууруулах бодис хэрэглэдэг хүмүүсийг коронавирусын “өндөр эрсдэлтэй” бүлэгт хамааруулжээ. Тамхи гэдэгт электрон тамхи ч бас багтана.

    АНУ-ын Хар тамхины эсрэг Үндэсний хүрээлэнгийн захирал Нора Ёлковын хэлснээр коронавирусын өвчлөл нь энэ төрлийн сэтгэцийн эм бэлдмэл,мансууруулах бодис болон хар тамхи хэрэглэдэг хүмүүст илүү өндөр эрсдэлтэй гэжээ.

    Коронавирус нь уушгийг гэмтээж,уушгины хатгаанд хүргэдэг учраас,тамхи,электрон тамхи болон марихуан татдаг хүмүүс илүү хүндэрч,амь насаа ч алдах боломжтой гэв.

    “Хүний уушиг ханиад эсвэл бусад өвчлөлийн улмаас гэмтэхэд түүнээс гарах  үр дагавар нь тамхи,элекстрон тамхи татдаг хүмүүсийн хувьд тамхи татдаггүй хүнтэй харьцуулахад илүү өндөр байдаг” гэж Калифорнийн Их сургуулийн профессор Стантон Гланз өөрийн блогтоо бичжээ.

    Электрон тамхины хувьд уушгийг бүх түвшинд нь гэмтээж байдаг. Мөн хамрын хөндий дөх гадны зүйлийг түлхэн гадагшлуулж байдаг микро хэмжээний эсийн үйл ажиллагааг доголдуулдаг. Ингэснээр амьсгалын дээд замын вирусыг өөрөөсөө зайлуулах чадварыг үгүй хийдэг байна.

    АНУ-д коронавирусын халдвар авч,эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсээс хэд хэд нь электрон тамхи хэрэглэдэг байсан боловч үүнийг шинжлэх ухааны талаас нь дахин судлах шаардлагатай гэлээ.
    Эх сурвалж:Cnn
    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ