• Хятадад гэртээ өөрийгөө тусгаарлах зөвлөмжийг зөрчсөн эмэгтэйг ажлаас нь халж,хотоосоо хөөжээ

    2020-03-23

    Хятадын нэгэн иргэн коронавирусын үед өөрийгөө тусгаарлах зөвлөмжийг дагаагүйн улмаас ажлаасаа халагдаж,оршин суудаг хотоосоо хүртэл хөөгдөхөд хүрчээ.

    Тодруулбал,Хятад-Австрали гаралтай нэгэн эмэгтэй мэргэжлийн байгууллагуудаас өгсөн өөрийгөө 14 хоног гэртээ тусгаарлах зөвлөмжийг үл ойшоож,гудамжаар амны хаалтгүй гүйж байсан нь бичлэгээр баталгаажжээ.

    Бичлэг цахим орчинд тархмагц “Улсаасаа гарга” зэргээр олон нийт дайрч эхэлжээ. Мөн маш их шүүмжлэлийг ирүүлсний дээр Бээжин хотын захиргаанаас албадан хотоос гаргах шийдвэрийг хүртэл гаргажээ.

    Албаныхны зөвшөөрөлтэйгээр эмэгтэйн хувийн мэдээллийг олон нийтэд цацсан байна. Лианг гэх нэртэй тус эмэгтэйг төр засгийн шийдвэрийг дагаагүйн улмаас ажлаас нь халжээ. Эмийн үйлдвэрлэл явуулдаг Bayer China компани халах болсон мэдэгдэлдээ “Хүн бүр төр засгийн шийдвэрийг хатуу чанд сахих ёстой” гэсэн байна.

    Мэргэжлийн байгууллагынхан Лиангаас маскаа зүүж, гадуур явахгүй гэртээ байхыг хүссэн боловч тэр үед “Туслаарай,хэн нэгэн намайг сүрдүүлж байна” зэргээр хашгирч байжээ.

    Хятадад коронавирусын өвчлөл тогтворжиж байгаа боловч гадны улсаас импортлогдон орж ирэх өндөр эрсдэлтэй хэвээр байна.

    Эх сурвалж:South China morning post

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ