• БНХАУ-аас хятад ажилчид авах асуудлыг хойшлуулжээ

    2020-03-22

    Улсын онцгой комиссийн дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нар Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар танилцууллаа. 

    Засгийн газрын хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг дөрөвдүгээр сарын 30 хүртэл сунгах УОК-ийн шийдвэрийг Засгийн газраас дэмжиж,  гадаадаас ажиллах хүч авах асуудлыг хойшлууллаа. Зам тээврийн сайд Энх-Амгалан БНХАУ-аас 105 хятад ажилчин авч ирнэ гэдгээ мэдэгдсэн билээ.

    Мөн Цагаан нуурын боомтоор орж ирж буй иргэдийн тоо нэмэгдэж байгаа учраас  үүнийг журамлахын тулд тус боомтоор орж ирэх хөдөлгөөнийг 3 дугаар сарын 23-ны өдрийн 20 цаг хүртэл үргэлжлүүлээд хаах ажээ. Үүнээс хойш гаднаас ирэх хүмүүсийг зөвхөн  Алтанбулагийн  болон Буянт-Ухаа боомтоор нэвтрүүлэхээр болов.

    Халдвар гарсан орноос иргэд ирж эмнэлэгт 14 хоног тусгаарлагдсаны дараа гэртээ дахиад 14 хоног өөрийгөө тусгаарлах журмыг баталжээ.

     

    Gereg.Mn

    Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна

    Posted by Gereg.Mn on Sunday, March 22, 2020

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Энэ бас хэн гэдэг хятад вэ. Хятад царайтай л бол хятад мөн. Монгол хэл сурсан хятдууд олноороо шургаж орсон байна. Дуучид багш нараас эмлээд хятдуудсар дүүрчээ. Монголчуудыг ажилд авахгүйй хятдуудыг л авдаг болоод удаж байна

    Холбоотой мэдээ