• Ц.Ганзориг:Монгол улс Хятад иргэдийг авчрахгүй

    2020-03-22

    Засгийн газар ээлжит бусаар өглөөний 10:00 цагаас хойш хуралдаж байна. Хуралдаанаар:

    • Тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийн тусгаарлалтын асуудлаар цаашид авах арга хэмжээ
    • Дарханы замыг барихаар ирэх Хятад ажилчдын асуудлыг хэлэлцэж байгаа юм.

    Харин цахим сүлжээнд тараад буй “Хятадын 105 иргэн өнөөдөр Монголд чартер нислэгээр ирнэ” гэсэн мэдээллийг хуурамч мэдээлэл болохыг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл,олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ.

    Засгийн газрын Хэвлэл мэдээлэл,олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзоригийн цахим хуудсаас авав.

    Мөн үүнээс гадна Хятад иргэд Монгол улсад ирэхгүй гэсэн мэдээллийг урьдчилсан байдлаар өгөөд байна.

    Хуралдааны шийдвэрийг албан ёсоор танилцуулах үед бид эргэн мэдээллэх болно.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Сайд нь өөрөө хэлсэн хэдэн хүн хэзээ ирэхийг нь хэлсэн болохоор хуурамч мэдээлэл байх ёсгүй ш тээ.Одоо бүр иргэдээ хуурамч мэдээ гаргадаг гэх нь л дээ.

    • Сайд гуай нь өөрийнхөө амаар хэлсэн мэдээллийг хуурамч гээд л сийхчгүй хэлчих юм даа. Ядаж больсон, хойшлуулсан гээд үнэнээ хэлчихээч. Юу гэж бодоод байгаа юм бэ? Ард түмнээ

    Холбоотой мэдээ