• Д.Нямхүү:Хүндэвтэр байсан хоёр өвчтөний биеийн байдал өдөр ирэх тусам сайжирч байгаа

    2020-03-22

    Тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүсээс нэмж коронавирусын батлагдсан тохиолдол илрээгүй талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү танилцуулаа.

    “Гуравдугаар сарын 15-ны өдөр Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 244 хүний шинжилгээ хийгдэж дуусч,коронавиурс илрээгүй. Энэ онгоцоор ирсэн хоёр хүнээс коронавирусын халдвар илэрсэн гэдийг та бүхэн мэдэж байгаа.

    Гуравдугаар сарын 20-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг хүний шинжилгээний хариу сөрөг гарсан.

    Уушигны хатгаагаар өвдсөн хүмүүсийг шинжилгээнд хамруулахад коронавирус илрээгүй. Зөвхөн ирж байгаа онгоцыг хянахаас гадна дотоодын эмнэлгүүдээ тандан судалж байгаа.

    Хоёр өвчтөн хүндэвтэр байсан бол өдөр ирэх тусам сайжирч байна” гэв.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ