Уханийн эмч нар ариун цэврийг дээд зэргээр сахих нь өвчнөөс сэргийлэх гол арга гэж үзэж байна

2020-03-22

Эрүүл мэндийн яамнаас коронавирусын нөхцөл байдлын мэдээллийг хийж байна.

Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл “Сүүлийн 24 цагт Африкын долоон улсад өвчлөл шинээр тархсан байна.

Ухань хотод ажилласан эрдэмтэд ариун цэврийг дээд зэргээр сахих нь энэ өвчнөөс сэргийлэх гол арга гэж хэлж байна.

ДЭМБ-аас нэг метрээс доошгүй зайнаас харьцахыг зөвлөж байсан бол одоо хоёр метрийн зайнаас харьцахыг зөвлөж байна. Click To TweetАль болох гараас гарт үйлчилгээг бууруулж, аль болох цахим төлбөрийн хэрэгслийг нэмэгдүүлэх” хэмээлээ.

ДЭМБ-ын ажилтан н.Ариунтуяа “Сүүлийн 24 цагийн хугацаанд дэлхий даяар 32 мянган шинэ тохиолдол бүртгэгдээд байна. Нийт 1344 хүн нас барж 11184-т хүрсэн байна. Нийт тохиолдлын 48 хувь нь Европт бүртгэгдэж 6,000 мянган хүн нас бараад байна. Click To Tweet ДЭМБ болон Африкын улс орнуудын эрүүл мэндийн салбарынхан цахимаар хуралдаж энэхүү өвчлөл нь эв нэгдлийн шалгуур болж байгааг онцолж,Эрүүл мэндийн салбар төрийн бодлогын төвд тэргүүлэх салбар болохыг онцолж,санхүүжилтыг нэмэгдүүлэхэд уриалсан. Мөн энэ өвчлөлийг дарахад олон нийтийн хамтын ажиллагаа чухал үүрэгтэй гэдгийг онцолжээ” гэв.

Шууд үзэх:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ