• Италид нэг өдрийн дотор 793 хүн нас барж,нийт нас баралт 4,825-д хүрлээ

    2020-03-22

    Сүүлийн 24 цагийн хугацаанд Итали улсад шинээр 793 хүн нас барж,нийт нас баралтын тоо 4,825-т хүрлээ. Мөн нийт 53,578 хүн халдвар аваад байна.

    Шинээр халдвар авсан хүмүүсийн дунд Италийн алдарт хөлбөмбөгчин Паоло Малдини,хүүтэйгээ хамт багтжээ.

    Халдвар эрчимтэй тархаж буй АНУ-ын хувьд нийт 23,649 хүн халдвар аваад байгаа бол 302 хүн коронавирусын улмаас нас баржээ. Өвчлөл АНУ-ын нийт 50 мужид бүртгэгдээд байна.

    Дэлхийн 49 улс оронд коронавирусын халдвар бүртгэгдээгүй байна.

    Эх сурвалж:Cnn

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ