Д.Наранбаатар:Ерөнхий сайд У.Хүрэлсүх бүх удирдлагыг гартаа авч, зохион байгуулах цаг нь болжээ

2020-03-21

“Оном” сангийн эрдэмтдийн зүгээс Монгол улсын төрийн гурван өндөрлөгт хандан COVID-19 өвчлөлийн тархалтын эсрэг хяналтаа алдахгүй байхад чиглэсэн нэн шаардлагатай авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх уриалгыг хүргэлээ.

“Оном” сангийн үүсгэн байгуулагч Д.Наранбаатар “Монгол улсад өнөөдөр шинээр дөрвөн тохиолдол бүртгэгдэж нийт 10 тохиолдолтой болсон байна. Одоо бол жинхэнэ коронавирусын гал асаж эхэлж байна Click To Tweet. Гурав хоногийн өмнө твиттерээр дамжуулан төрийн гурван өндөрлөгт хандан галаар тоголж байна гэж анхааруулж байсан.ДЭМБ-ын мэдээллээр дэлхийн 195-аас 175 улс оронд тарсан байна. Click To Tweet Энэ үед Монгол улс нэг л алдаа гаргавал олон хүний амь нас эрсдэлд орох учраас маш хариуцлага, маш шинжлэх ухааны үндэслэлтэй, алхам тутамд долоо хэмжиж нэг огтлох цаг үед ирээд байна. Харамсалтай нь бид тэгж чадахгүй байна.

Монгол улсын эрүүл мэндийн салбар чадах чинээгээрээ маш сайн ажиллаж, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл сайн  зохион байгуулж ажиллаж байна.

УОК зөв шийдвэрүүдийг гаргасан боловч бас алдаатай шийдвэрүүд гаргалаа.

Энийгээ бид цаашид засахгүй бол олон алдаа гаргах тусам харамсаад ч барахгүй нөхцөл байдалтай тулна” гэв.

УОК  улс орныхоо багтаамжийг нь хэтрүүлж иргэдээ гадаадаас татсан алдааг гаргалаа

Ерөнхийлөгч Х.Баттулга,Шадар сайд Ө.Энхтүвшин ,Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт “галаар тоголж байна” гэж хэлсэн шалтгаан нь улс орноо багтаамжийг нь хэтрүүлж иргэдээ гадаадаас татсан алдааг гаргалаа. Энэ алдаа гарсан шалтгаан нь УОК болон Ерөнхий сайдын төвшинд энэ чиглэлээр алдааг нь хэлж зөвлөх эрдэмтэн мөн төрөөс хамааралгүй хүн байхгүй байна. Үүнээс болж бид халдварынхаа хяналтыг алдахад ойрхон байна. Дахиад ганцхан алдаа гаргавал бид хяналтаа алдана.

Энэ 10 гэдэг тоо 100-аас дээш гарвал гурван хоногтоо гурав дахин өснө.

Монгол улс 271 сэхээн амьдруулах орны тоог хоёр дахин нэмэгдүүлж 650-т хүргэсэн ч харамсалтай нь амьсгалах аппаратын тоо 160 орчим байна. Энгийн өвчтөнүүдийн хэрэглээнд 100 орчим нь байнгын хэрэглээнд байдаг гэхээр 60 ширхэгийг л коронавируст гаргах боломжтой.

Эрүүл мэндийн салбар дээд хэмжээндээ,200 хувиар ажиллаад ч дийлэхгүй.

Үргэлжлүүлэн нэн шаардлагатай авч хэрэгжүүлэх шаардлагатай гурван төрлийн арга хэмжээг танилцуулав.

1.Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх зохион байгуулж байгаа бүх ажлыг гартаа авах цаг болжээ

Монгол улс нэг гарын дор, нэг удирдлагын дор зангилагдаж эв нэгдэлтэй хамтран ажиллах ёстой.

Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх зохион байгуулж байгаа бүх ажлыг гартаа авч, зохион байгуулах цаг нь болжээ.

 Гүйцэтгэх засаглалын удирдагч энэ бүгдийг гартаа зангидаж авч ажиллах нэн шаардлагатай байна.

УОК шийдвэр гаргадаг,Ерөнхий сайдад дуулгадаг,Засгийн газарт оруулдаг байж огт болохгүй. Энэ шийдвэрийг Ерөнхий сайд эрдэмтдийнхээ зөвлөлтэй зөвлөлдөж,бие даан шууд гаргадаг байх хэрэгтэй. Click To Tweet

2.Математикч,статистикч,физикчид гээд Монголын бүхий л эрдэмтдээ нэн яаралтай цуглуулж,зөвлөх баг гаргах хэрэгтэй

Ерөнхий сайдад зөвлөх эрдэмтдийн багийг төрд ажиллаж байгаа эрдэмтдээс гадна төрөөс гадна ажиллаж байгаа математикч,статистикч,физикчдийг оролцуулан ажлын хэсэг зөвлөх баг гаргаж яаралтай ажиллуулах хэрэгтэй.

Монгол улсын төр засгийн гаргаж байгаа шийдвэр дээр эрдэмтдийн дуу хоолой үнэхээр дутагдаж байна,тооцоо судалгаа байхгүй байна.

3.Коронавирус бол улстөржүүлэх асуудал огт биш

Улс төржүүлсэн,сонгуульдаа бэлдсэн ийм зүйлүүдийг эрх баригч хүчин,сөрөг хүчин ч бүгдээрээ ярьж байна. Улс төржүүлэх зүйл бол энэ огт биш.

Монгол улс иргэнээ авчрах нь зүйтэй. Гэхдээ бид даацаа хэтрүүлж авчрах ёсгүй байсан. Энэ шийдвэр улс төр, ойрын ирээдүйн сонирхлоо харсан шийдвэр гаргаж болохгүй. Сөрөг хүчин АН улс төр хийж болохгүй.

Одоо бид нар сонгууль боддог биш ард түмнийхээ амь насыг боддог цагт тулж ирээд байна.

Та бүхнийг биднийг ийм мэдэгдэл хийхээр дэндүү их сүржин байна гэж бодож магадгүй ч харамсалтай нь тийм биш.

УИХ нь яаралтай хуралдаж энэ өвчний эсрэг тэмцэх хөрөнгө мөнгийг нэн яаралтай шийдэх хэрэгтэй байна. АНУ-д амьсгалын аппарат олдохгүй,тун удахгүй Итали шиг эмч нар нь хэн үхэх,хэн амьдрахыг шийдэх дээрээ ирээд байна.

Улаанбаатар хотод нийт хүн амын 50 хувь амьдарч байгаа учраас энэ өвчний өмнө тун хурдтай шийдвэр гаргаж,алдаа гаргахгүй л байхгүй бол хүчин мөхөстөх нь ямар ч маргаангүй үнэн.

Одоо бид байдаг чадлаараа хамтарч ажиллах шаардлагатай байна.

Шууд үзэх:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ