• Италичууд гэр гэрээсээ төрийн дууллаа эгшиглүүлж, даган дуулж,үндэсний эв нэгдлээ харуулж байна

    2020-03-21

    Итали улсын гэртээ өөрсдийгөө тусгаарласан иргэд төрийн дууллаа эгшиглүүлэн даган дуулж, үндэсний эв нэгдлээ харуулж байна.

    Италийн томоохон радио ФМ-үүд цонх,хаалга нь хаалттай байсан ч сонсогдохоор үндэсний дууллаа тав дахь өдрөөс эхлэн эгшиглүүлж байна.

    Төрийн дуулал нь эгшихлэх үеэр цонхоо онгойлгон,төрийн далбайгаа даллаж,гэр гэрээсээ чангаар дуулж байна.

    Үүнээс гадна бэлэн байдалд ажиллаж байгаа сувилагч, эмч нар ч дуулсан бичлэг нь сошиал орчинд тавигджээ.

    RAI,Radio 105, Capital, Deejay, Freccia,Kiss Kiss зэрэг радио ФМ-үүд уг давалгаанд нэгджээ.

    Итали улсын хувьд нийт 47,021 хүн коронавирусын халдвар авч, 4,032 хүн нас барсан нь халдварын голомт Хятад улсынхаас давсан билээ.

    Эх сурвалж:Cnn

    gereg.mn

    Холбоотой мэдээ